СУРВАЛЖЛАГА: “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын ёслолоос...

2017-10-30 10:32
СУРВАЛЖЛАГА: “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын ёслолоос...

 

“Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын ёслол өнгөрсөн бямба гарагт /2017.10.28/  “Riverside Golf Club”-т боллоо.     


 

 

 

    ESA—Монголын эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын ул мөр, бахархалт баримтууд болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн 200 гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг нэгтгэн олон улсын судалгааны эргэлтэд оруулж буй анхны ном юм. 

     “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номыг монгол, англи, перс хэл дээр орчуулж, кирил, монгол бичгээр буулган эрдмийн дээдийг бэлгэдэх шар өнгийн торгонд хавтаслаж, ургаж үржихийн бэлгэдэл хөрс бор баринтагт нандигнан, алт, мөнгөн үсгээр гарчиглаж хосгүй монгол бичгээр оройлон залсан нь дизайн болоод бэлгэдлийн агуулгаараа 7 зууны тэртээгээс түүх туучин өнөөгийн бидэнд ирсэн дурсгал, соёлын ул мөрийг хүндэтгэн улам тодруулсан гэлтэй...  

     Энэхүү номонд багтсан үнэт соёлын дурсгалууд нь өмнө нь хэвлэмэл бүтээл болж олны хүртээл болж байгаагүйгээрээ онцлог юм.

 

     “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын тэргүүн нүүрэнд:
    “Зохиол бүтээлийн цэцэглэн гялалзах, эрдэмтний алдар түгэн дэлгэрэх нь энэ ажил мэргэжил, үйлс бүтээлийг ИВЭЭН ТЭТГЭГЧДИЙН АЧ ГАВЬЯА болохыг эдүүгээ сэцэн мэргэд болоод эрдэм номтой эрхэм хүмүүс нэгэнт мэддэг болжээ”  хэмээх Монголын Эзэнт Гүрний Ил Хаант Улсын Сангийн сайд, түүхч Ата Малик Жувейний хэлсэн үгийг онцгойлон залжээ. Иймд тус номыг бүтээгчдийн эл санааг хүндэтгэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд”  номыг ивээн тэтгэсэн “Riverside Golf Club”-ын Гүйцэтгэх захирал Ж.Маргадын сэтгэдлийг хамгийн эхэнд та бүхэндээ хүргье:


        Ж.Маргад: Манай хамт энэхүү бүтээлийг ивээн тэтгэж, event-ийг хамтран зохион байгуулсандаа баяртай байна 

 

 

 

    Ил хаадын үеийн шавар, шаазан, шил, төмөрлөгийн дурсгалтай холбогдох бүлгүүдийн Монгол орчуулгыг хянан тохиолдуулсан Урлаг судлалын ухааны доктор, зураач, уран барималч С.Бадрал: 

 

"Өвөг дээдэс маань гайхалтай өв, дурсгалыг бүтээсэн"

 

 

    “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номын монгол бичгийн хөрвүүлэг дээр  ажилласан Уран бичээч Б.Алтантуяа: 

 

"Хаадын нэрийг эх сурвалжаас нь харахгүйгээр зохиогоод бичиж болохгүй"

 

 

 

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням:

"Энэхүү ном урлагийн бүтээл, зоос, гоёл чимэглэл олон төрлийн бүтээлийг хамарснаараа онцлог болж байна" 

 

 

       ТАСАМ ТББ-ын /Тархан суурьшсан Монголчууд/ тэргүүн Ц.Санчир: 

"Энэхүү бүтээл анх удаа олон улсын судалгааны эргэлтэд орж буйгаараа онцлог"

 

 

      Фото өгүүлэмж: 

    “Түүх соёлын мөрөөр хилийн чанадыг зорьсон урт холын замыг олон нийтийн сүлжээгээр "ТАСАМ-ыг дэмжигчдийн клуб" хэмээх үйлс бүтээлийг минь хамжин, дэмждэг тавь орчим хүний цөөнгүй нь аялал жуулчлалын салбарынхан билээ. Хүний нутагт, нийгэм соёлын ялгаатай орчинд ажиллаж амьдрах ямар хэцүүг энэ хүмүүс илүү мэднэ. Харийн газар халуун хоол, дулаан байртай ажиллах боломжийг нэмэгдүүлж, зардал сүйтгэлээс минь хөнгөлж тууштай дэмжиж ирсэн Premium Travel Mongolia -ийн хамт олонд баярлалаа” хэмээн ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчир сэтгэлийн үгээ илгээснийг энэ дашрамд зохих эздэд нь дамжуулъя. 

 

Premium Travel Mongolia-ийн хамт олон ТАСАМ-ын тэргүүн Ц.Санчирын хамт

 

 

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийг төлөөлж Академич Н.Бэгз хүрэлцэн иржээ

 

      ТАСАМ-ын тэргүүн Ц.Санчир: “Анх удаа ном бүтээлийнхээ ёслолын арын албанд санаа зоволгүй зөвхөн тайз засалд л анхаарч ажиллав. Хүлээн авалтын иж бүрэн тоноглол, идээ ундаа, найрсаг шуурхай үйлчилгээг Ж.Амаржаргал Захиралтай Riverside Golf Club мундаг хийлээ. 200 урилгатай ёслолын хүлээн авалтын бүхий л бэлтгэл үйл ажиллагааг цаг наргүй, сэтгэл зүтгэл гарган ажиллаж байхыг нь хараад үнэхээр их бахархсан. Мэдрэмж мэдлэг, харилцаа үйлчилгээ, амт чанар бүрэн төгс байлаа. Бас дахин баярлалаа хэмээн цахим хуудастаа нийтэлснийг Riverside Golf Club-ийн хамт олонд дахин дамжуулья. 

 

Riverside Golf Club-ынхан номын нээлтэд зориулан тохижуулсан байдал 

 

“Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номыг хүндэтгэн залсан тавиур олны сонирхлыг ихэд татав

 

Сонгодог хөгжим, шаазан фактур... "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын ёслолтой төгс хослов

 

Хэв загвар, хээ дардас...world design-ий хамт олон үзмэрийг шилэн дээр хэвлэж гоёмсог ширээ, гэрэлтүүлгээр чимжээ

 


 

 

 

       ТАСАМ ТББ-ын тухай тодруулахад: Тархан суурьшсан Монголчууд буюу бидний хэлж заншсанаар ТАСАМ байгууллага нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон түүх, соёлын дурсгал бүхий улс орнуудад судалгаа, зураг авалтаар ажиллаж баримтат бүтээлүүдийг туурвидаг. 


        ТАСАМ экспедици сүүлийн 15 жилийн хугацаанд Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Турк, Энэтхэг, БНХАУ зэрэг 50 гаруй улсад хээрийн судалгаа, зураг авалт хийж дэлхий даяар тархан суурьшсан монголчууд болон Монголын түүх соёлын дурсгалуудын тухай 20 цуврал баримтат кино, үндэсний болон олон улсын 19 үзэсгэлэн, 5 төрлийн хэвлэмэл бүтээл, 300 гаруй нийтлэл, ярилцлагыг үндэсний болон олон улсын хэмжээнд олны хүртээл болгоод буй юм. 

 

Riverside Golf Club-ийн танилцуулга: 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.179.134/

2017-10-30 18:13

Үнэхээр мундаг бүсгүй шүү, биширмээр...

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.