ТАНИЛЦ: Гэр бүлийн 7 хүний амь хохирсон авто ослын сэжигтэн

2017-10-30 13:58

 

        Зураг дээрх эрэгтэй 37 настай Өлзийбаярын Цэцэгшагдар, гэр бүлийн 7 хүний амийг авч одсон авто ослын хэргийн сэжигтэн.


        Ослын гэрчийн мэдүүлснээр тэрээр осол болсны дараа хэргийн газраас зугатсан байдаг. Жил гаруй хугацааны дараа олдсон сэжигтэн чухам хэн болохыг  цагдаагийнхан ихээхэн нууцалж буй. Хохирогчийн ар гэрийнхэнд “Сэжигтнийг баривчилсан, мэдүүлэг авч байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Энэ тухайд ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэр болох Ц.Бат-Өлзий: “Тодорхой зүйл хэлэхгүй байна. Хэргийн явцын талаар бидэнд огт мэдээлэл өгөхгүй байгаа. Шинжээчдийн баг томилно гэсэн боловч одоог хүртэл томилоогүй байна. Сураг сонсоход сэжигтэн гээд байгаа хүн компанийн захирал гэсэн. Миний ойлгосноор, “Тухайн үед тийм осол болсон. Гэхдээ би осолд хүргээгүй, тэр “Приус” маркийн машины араар нь гарч зам салж явсан” гэж ярьсан юм уу даа. Мэдээж, жил гаруй хугацаа өнгөрсөн учраас тэр хүн тухайн үеийн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар л тайлбарлаж байгаа болов уу" гэлээ.   


        ESA: Уг ослын үйл явц нүдэн дээр нь болсон гэх гэрчийн мэдүүлснээр, 2016 оны наймдугаар сарын 15-нд  Эмээлтийн замд явж байсан “Ландкруйзер” машины жолооч “Приус” маркийн автомашиныг урдуур нь санаатай шахсанаас “Приус” машины жолооч тоормозоо огцом гишгэж замын эсрэг урсгал руу хамар дээрээ эргэн орж, өөдөөс нь ирж явсан автомашинд хүчтэй мөргүүлээд замаас шидэгдэж, тэр дороо шатсан гэдэг. Уг аймшигт ослын улмаас гурван хүүхэд дөрвөн том хүн нийлсэн гэр бүлийн долоон хүн газар дээрээ амиа алдсан юм. Энэ талаар “Эх сурвалж” агентлаг “Авторын хөтөлбөр”-өөрөө дэлгэрэнгүй хүргэж байсан билээ.


Эх сурвалж: Гэр бүлийн 7 хүн амь эрсэдсэн авто ослын мөрөөр...


   Эргэн сануулахад: Энэхүү нэвтрүүлгийг олон нийтэд хүргэснээс хэдхэн хоногийн дараа 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож, гурав хоногийн дотор жил гаруйн хугацаанд олдоогүй сэжигтнийг олсон байдаг. ЦЕГ-аас уг хэрэг дээр анхнаас нь ажилласан ч гэмт хэрэгтнийг тогтоож, илрүүлээгүй мөрдөн байцаагч нарын багийг сольж, шинэ баг томилсон. Хохирогчид энэ хэрэг дээр анх ажилласан мөрдөн байцаагчийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т хүсэлт гаргасан. Гэсэн ч АТГ-аас “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэж үзсэнээ хохирогчдын ар гэрийнхэнд хүргүүлсэн байна. “Эх сурвалж” агентлаг энэ тухайд үргэлжлүүлэн та бүхэнд хүргэх болно. Мөн гурав хоногийн дотор олж чадах байсан сэжигтнийг юуны учир жил гаруй хугацаанд ололгүйгээр хэргийг хоёр удаа хааж, 5 дахь прокурор дамжсан ч илрэхгүй байгаа талаар холбогдох байгууллагуудаас тайлбар авах болно.


АТГ хууль зөрчсөн мөрдөн байцаагчийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэжээ

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 16 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (16)

Зочин /139.5.219.39/

2018-08-29 11:18

Хохирогч тал заавал хэн нэгнийг буруутгаж хадмуудаа хүүхдүүдээ сүйрүүлсэн охиныхоо нэрийг авч гарах гээд хүн гүтгэж нүгэл үйлдэв дээ!!! Мөрөөрөө явж байгаад урдаасаа мөргүүлж хохирсон Ландны жолоочруу дайрч буруутгаж байгааг хараад хэн нэгнийг буруутгах гэж дайрсан хэцүү л хүмүүс харагдсан.Чадваргүй жолооч охин чинь гэмгүй хүн хэлмэгдүүлж тамд унахвий дээ

Хариулах 1 0
Зочин /66.181.177.82/

2018-09-05 17:02

Чи чинь харин цайчихсан нөхөр вэ үйлийн үр нь чам дээх тусах болтугай

Хариулах 0 0
Зочин /112.72.11.109/

2018-06-18 13:44

Ene bol allaga bish hyadlaga. Muu [хориотой үг]iig tsaazaar av

Хариулах 0 0
059 /207.244.83.97/

2018-06-18 08:37

ee burkhan mini ee...uuruu avgai khuukhedteigee yavsan gee biz dee...khergees multarlaa ch uiliin urees khezee ch multarch chadakhgui sh dee...uuriin bolon uruuliin ger buld gai blson [хориотой үг]...khool khooloi ruu ni yaj davj amid yavj chadaj bnaaaaaaaaaa.....

Хариулах 0 2
Зочин /202.179.27.162/

2017-11-06 16:14

Хэн ч баы хэргээс бултаж болно .үылийн үрээс бултах боломжгүй л дээ

Хариулах 0 0
Зочин /202.70.46.239/

2017-10-31 18:32

Энэ ч удаж бгаа хэрэг хууль ёсний шүүх цагдаа шийдэх байх гэхдээ мөргөсөн 200 ландний хүмүүс бүгд амьд биздээ өөдөөс яаж ирсэн хэдэн машин байсан мэдмээр л юм нуугаад байдиймуу

Хариулах 0 0
Зүгээр л /202.179.31.55/

2017-10-31 17:30

Наад хүн чинь компаний захирал биш зүгээр л тээврийн жолооч гэсэн шдээ. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад интенэт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яллаад байх юмаа. мэргэжлийн ёс зүйтэй баймаар юм. Сэтгүүлчдийн хэн нэгнийг буруутагсан субьектив санаа бодлоос болж олон хэрэг маргаан, хүний хэн нэг хүний цаашдын хувь заяа буруугаар эргэх тохиолдол олон бий шүү дээ. Бодох л асуудал.

Хариулах 1 4
Зочин /202.70.46.233/

2017-11-01 19:53

Za chi bitgii huts aluurchnii hamaatan ni uu nowshoo

Хариулах 2 1
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:54

Xergiin gazar deerees zugtaad bvten jil nuugdaj jiliin daraa barigdsan ch odoog xvrtel nuutslagdmal. Shvvx tsagdaagiinxan yaj ajilaad bgn. Gem buruutai gedeg n xodlongoos xarj bga jiriin irgenii xuwid todorxoi baixad mergejiliin xvmvvs nvd irmex zuur olox ajil bailgvde eswel manai shvvx tsagdaagiinxan iim archaagvi boltsnmu

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:39

medeej zugtaj chadsan yum chn medvvlge buruu ogch chadna shde

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:36

Osol bolohiig harsan gerch zugtsan mashinii jolooch ulziibayriin tsetsegshagdar hoeriin meduuleg zuruutei baidag medee

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:36

Osol bolohiig harsan gerch zugtsan mashinii jolooch ulziibayriin tsetsegshagdar hoeriin meduuleg zuruutei baidag medee

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:36

Osol bolohiig harsan gerch zugtsan mashinii jolooch ulziibayriin tsetsegshagdar hoeriin meduuleg zuruutei baidag medee

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-31 13:10

Huuli yaj shiidwerlexiig olon tvmen xarj bx bolno.

Хариулах 0 0
Зочин /150.129.143.138/

2017-10-30 20:35

Manai tsagdaa nar hergiin gazar deer vnen boditiig shvvn togtooson bol hereg ali ert shiidegdex baisan l baix. Hvn alsan xvniig zowtgoxvv. Gem buuruugvi baisan bol yax gej zurtsan bxuu? Vnen zowiig burxan ylgax bailgvidee. Erx medeltei xuuli tsagdaaguinxan xurdan shvvj ogoooch, shudarga shvvj ogooch. Bvxel bvten 7 doloon xvnii ami shdee.

Хариулах 0 1
Зочин /66.181.160.117/

2017-10-30 17:08

Атг чинь оороо авилгыг л авдаг ьолохоос илрүүлдэг газар бол огт биш шүү дээ манайхаан

Хариулах 0 1
Зочин /103.10.21.91/

2017-10-30 17:02

Zvgeer hvn jil garan zugtaagaad alga bolohgvi hereg hiisen bolood l ul moroo arilgaj bgaa

Хариулах 0 0
Зочин /150.129.140.16/

2017-10-30 14:20

zuv zugeer huniig shahah uu! Zaaval hen negniig buruutgah geed ulairaad hun helmegduulev dee.Priusiin jolooch chadvargui uuriiguu bolon hadmuud huuhduudee hohirooson ym bishuu dee

Хариулах 2 5
Зочин /66.181.179.134/

2017-10-30 14:36

Зүв зүгээр хүн зугатаадаг юм уу, зүв зүгээр хүн гэрчийн мэдүүлснээс өөрөөр мэдүүлэг өгөх үү? Буруутай болоод л зугатсан байгаа биздээ. Зүгээргүй байсан ч хүнийг шатаагаад алчихаж болдог юм уу, чадваргүй хүн үхэх ёстой юу?

Хариулах 0 2
Зочин /66.181.187.240/

2017-10-30 21:27

Cham shig eruul uvchtei n medegdehgui humuusees bolj ed hurungu, eruul mendeeree hohirood zogsohgui ami nasaa aldaj bn shuu dee, buh jolooch nariig setgetsiin emgegtei esehiin shalgah heregtei. Haa saigui zehen 2 harsan uvchtei yumnuud zamiin hudulguund oroltsoj baihad ene metwer erdenet hunii mai nas uregdseer l baih bolno

Хариулах 0 0
Зочин /139.5.219.113/

2018-06-18 15:21

Хэн нэгнийг буруутгах гэж хүн гүтгэж бүүр нүгэл хураав даа.Эмэгтэй жолооч чадваргүй байж ландтай уралдаж шахаад урдаасаа ирж явсан машиныг хүртэл хохироож бүгдээрээ амь нас аа алдсан л байсан даа.Пуужгээ лааз шүү.Лааз уначихаад зам дээр нисэлдээд гай болдог шүү

Хариулах 0 2

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.