Олон улсын уран бүтээлчид нэгдэн “Үнсгэлжин”-г Монголд амилуулна

2017-06-28 17:44
Олон улсын уран бүтээлчид нэгдэн “Үнсгэлжин”-г Монголд амилуулна

Монгол, Итали, Испани, ОХУ-ын уран бүтээлчид хамтран анх удаа Ж.Россинигийн "Үнсгэлжин" дуурийг Монголын тайзнаа амилуулах гэж байна. Итали Монголын хамтарсан төслийг Монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяна санаачлан 2 жилийн  өмнөөс эхлүүлжээ. 


Италийн шилдэг дуучид, Монголын ДБЭТ-ын уран бүтээлчид мөн Испани, Оросын уран бүтээлчид дэлхийд алдартай хөгжмийн удирдаач Якобо Сипира Ди Пескасэрролийн удирдлага дор анх удаагаа нэгдэн, Үнсгэлжинг  7 дугаар сарын 2-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. 


Нэрт удирдаач Якобо Сипира Ди Пескасэрроли тоглолтын талаар сэтгэгдэлдээ “Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Учир нь Монгол Улс бол баатруудын эх орон. Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг хүмүүс байдаг. Миний гол үүрэг бол тоглолт удирдан явуулах. Гэхдээ би цаашид Монголын энэ их өв соёлыг өөрийн эх орондоо сурталчилахад үргэлж анхаарах болно” хэмээн хэллээ. Мөн цаг давчуу бэлтгэл маш богино хугацаанд хийгдэж байгаа ч чанартай сайхан тоглолт хүргэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. 


Энэ төсөл манай орныг олон улсад сурталчлах, урлаг соёлын чиглэлээр бусад орнуудтай харилцах харилцаанд чухал нөлөөтэй гэж үзэж байна. 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.