Үүрэг нууранд үзэгдсэн үлэмж биет амьтны бичлэгийг хийжээ

2017-10-31 18:48
Үл мэдэх үлэмж амьтны дүрс анх харахад ингэж харагдаж байжээ. 2017.09.16

Увс аймгийн Сагил сум, Үүрэг нууранд аялж явсан иргэн С.Содномдорж нуурын үлэмж биет амьтныг нүдээр үзсэн төдийгүй дүрс бичлэгт буулгажээ


 

    Аялж явсан иргэн С.Содномдорж: “Би анх мод хөвж байгаа л юм байх гэж бодсон. Тэгээд дэргэдээ байсан нутгийн иргэнээс асуухад, “Тийм зүйл байх боломжгүй дээ” гэсэн. Ойролцоогоор 250 метрийн зайнаас харагдаж байсан л даа. Сайн харсан чинь яг л амьтан шиг харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь камераа асаагаад бичлэг хийсэн... Их хол байсан болохоор ойртож очихоор тийшээ гүйсэн юм л даа. Тэр хооронд нөгөө амьтан маань биеэрээ эргэж нуурын гол руу явж эхэлсэн. Тэр үед л би үнэхээр амьтан байна гэдгийг ойлгосон” гэж ярилаа. 

 


      ESA: Түүний хэлснээр уг амьтан гэх зүйлийн сэрвээ гэмээр дүрс нуурын мандалд ил харагдаж байгаа нь ойролцоогоор 7-8 метрийн урттай байжээ. 

 

Иргэн С.Содномдорж


    Нутгийн иргэд,  "Үүрэг нууранд үлэмж биет амьтан байдаг тухай домог бий" хэмээн ярьж байна. Тэрхүү үлэмж биет амьтныг "Хөх бух" гэж нэрлэдгээс гадна жаранд нэг удаа үзэгддэг, яг л монгол бух шиг урамддаг талаар ам дамжин ярьсаар иржээ. Хүүхэд ахуй цагтаа өвгөд, хөгшидөөс “Томоотой байхгүй бол нуурын Хөх бухад өгнө шүүгэдэг үгийг элбэг сонсдог байсан төдийгүй нууранд хамаагүй орж болохгүй тухай үргэлж сануулдаг байсан гэж нутгийн иргэд ярьж байна.   


    Эргэн сануулахад: Өмнө нь Увс аймгийн Хяргас нуурын эргээс олдсон нэгэн хачирхалтай ул мөрийг Оросын шинжээчид тайлахаар ажиллаж байгаа тухай мэдээлэл гарч байсан.  Нуурын эрэг дээр үе, үе гарч ирдэг энэ мөр хэвлээр явагч томоохон амьтных байж болзошгүй. Яг л шотландын Лох Несс нуурын учир битүүлэг амьтан шиг. Хяргас нуурын эрэг дээр анх 1980-аад оны үед том хэмжээтэй ул мөр гарсан байсныг Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ, судалгааны ангийнхан олж байжээ. /Эх сурвалж: Оросын дуу хоолой радио. 2013.08.31/


        Оросын геологичид болон амьтан судлаачид дараа дараагийн жилүүдэд нуурын эрэг дээр нэлээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд тухай бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харж байсан нь нуураас нэлээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч, тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. 


        Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин багийн хамтаар 2013 оны зун Хяргас нуурт хоёр дахь удаагаа ирж байжээ. Анх 2010 онд ирж цуурай хэмжигч гэх зэрэг сүүлийн үеийн сайн техникүүд ашиглаж байсан байна.


 Игорь Гришин:  "Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын өөр ямар ч амьтанд харьяалагдахааргүй яснууд олсон. Бас соёоны ор гарсан загас нэлээн хэдэн удаа баригдсан. Гэтэл энэ нуурт "Алтайн шүдгүй осман" гэдэг цорын ганц төрлийн загас амьдардаг болохыг бид мэднэ. Бид цуурай хэмжигч төхөөрөмжөөр нуурын ёроол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан. Энэ ул мөрийг гурван бүлэгт ангилж болох юм. Янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтан эсвэл ганц амьтны биеийн олон хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ" хэмээн ярьж байжээ.

 

Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин 2013 он

 

    — Судлаачид ном зохиолоос судалгаа хийсний эцэст эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг илрүүлжээ.


    Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй буйгаа илэрхийлж байсан байна. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрлэдэгээр "халим" гэх урьд өмнө нь харж байгаагүй амьтнаас айдагтай нь холбоотой болов уу гэж таамаглал дэвшүүлж байжээ.  
 

 

Николаев Валерий Иванович

 

              

 

    Валерий Николаев: "Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хэрнээ Хяргас нуурт харьцангуй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг. Энэ бол домог үлгэр төдий яриа гэж үзэх нь ойлгомжтой. Гэсэн ч шинжлэх ухааны түүхэнд иймэрхүү итгэмээргүй, байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан олон тохиолдол бий. Тухайлбал, хулсны панда, эсвэл 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй "амьд малтмал" латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан шүү дээ" хэмээн өгүүлсэн байна.

 

    ESA: Увс аймгийн Үүрэг нуур нь Хяргас нуураас 150 гаруй км-ийн зайд оршдог хэдий ч газар нутгийн нэг бүсэд хамрагдаж байгаа нь ижил төстэй судлагдаагүй үлэмж биетэй амьтан байх магадлалтайг өндөрсгөж байна. Үлэмж биет хэвлээр явагч амьтны мөр өмнө нь олдож байсан хэдий ч уг амьтныг нүдээр үзэж бичлэг хийсэн тохиолдол гарч байгаагүй юм. Уг бичлэгийг хийсэн иргэн С.Содномдорж дүрс бичлэгийг шинжилгээнд өгч орчин үеийн технологийн боломжоор амьд биет мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй буйгаа хэлж байна. "Эх сурвалж" агентлаг энэ тухай эргэн мэдээлэх болно.   

 

Увс аймгийн Хяргас, Үүрэг нуур 

  

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 6 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (6)

Зочин /66.181.160.29/

2018-12-07 22:11

ямар аймар юм бэ❗❗❗❗

Хариулах 0 1
Зочин /103.212.117.183/

2018-01-22 08:33

Сайн явцгааж байнауу явж байгаа ажилд чинь амжилт хүсэе. Зөв шүү үүрэг нуурын тухай домог юм ярьж л байдаг тээврийн тэрэгний жолооч танил маань одоо даан ч байхгүй дээ намайг. Завханд байхад надад б идэн дээр ирж хоноод яьрьж байсан ба бидний хэдэн нөхөд хяргас үүрэг нуураар ажилийн далимаар очиж хонож өнжиж явлаа. Сайхан байгалтай нутгийн хөгшид ааш зан сайтай айдаа мөн тэр чансан цайн мөн ч аагтай амттай цай шигээ сэтгэлтэй хөгшид байдагсан. За дүү нарт амжилт. Байгал судлаач нутгийн жараас дээш насны хүмүүстэй сайн холбогдож үг яриагийн сонсох хэрэгтэй.

Хариулах 0 4
Зочин /66.181.181.127/

2017-11-01 18:20

Bas l burhanaar buuljihnyydee

Хариулах 0 0
Зочин /122.201.24.127/

2017-11-01 15:42

Usnii shuvuud ter tusmaa har galuu zagsiig sharhduuldag gedgiig bugd l medej bga sh dee

Хариулах 0 0
Зочин /150.129.141.182/

2017-11-01 15:09

Iim jijighen aral bdg yum bile ungursn zun ochsn.

Хариулах 1 0
Зочинхүн /66.181.180.99/

2017-11-01 12:47

Тэнэгтэжч ийм арал бдын

Хариулах 3 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.