Гадуурхагдаж өссөн ч гялалзаж яваа Шерзингер 40 шүргэлээ

2017-06-29 14:40
Гадуурхагдаж өссөн ч гялалзаж яваа Шерзингер 40 шүргэлээ

Та бидний мэдэх PUSSYCAT DOLLS хамтлагийн ахлагч, гоцлол дуучин, жүжигчин Николь Шерзингер буюу  Nicole Prascovia Elikolani Valiente 1978 оны энэ өдөр мэндэлжээ. 


Николь  Хавай арлын Хонолулу хотод төрж АНУ-ын Кентаки мужийн Луйсвилл хотод өсжээ. Бусад хүүхдүүдийн адил хар багаасаа тоглож өссөн хөрш найзууд, танил газар нөхөрсөг орчин түүнд байсангүй. 


Хонолулу хотоос Луйсвилл рүү нүүж очиход өнгөт арьс, хавай арлын дүр төрхөөс нь болоод түүнийг үргэлж шоглон, гадуурхдаг байсан гэдэг. 
Өдөр бүр сургуулиасаа нулимстай ирдэг байсан Николь охин өөрийгөө зөвхөн дуугаар л тайвшруулдаг байжээ. Өдөржин өрөөндөө Уитни Хьюстоныг даган дуулдаг байсан гэдэг.

 


 Ахлах сургуулиасаа эхлэн том жижиг гэлтгүй бүх тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж, чамгүй хөдөлмөрийн дүнд өнөөдрийн Николийг  бий болгож чаджээ. Энэ тухай дурсахдаа,  “Би гэнэтхэн л олны танил болоогүй. Олон жилийн амсхийх завгүй  хөдөлмөр, Pussycat Dolss хамтлагийн уран бүтээлээр хөгжмийн ертөнцөд гарч ирж чадсан. Олон жилийн өмнө Popstars реалити шоунд оролцож гараагаа эхэлсэн юм. Түүнээс хойш рок хамтлагт хүртэл дуулж байсан.

Тиймээс Английн X-Factor нэвтрүүлэгт урилгаар оролцох сайхан санагдсан. Миний сэтгэл зүрх тэр шоунд оролцож байсан бүх хүний төлөө цохилж байсан шүү. Учир нь би тэдний адил “тэг” -ээс эхэлж байсан. Олон шалгаруулалтанд оролцож явлаа. Ямар байдгийг би сайн мэднэ” хэмээн хэлж байжээ. 


Нөр их хөдөлмөр хичээл зүтгэл нь түүнийг нэр алдарт хөтлөөд зогсоогүй хүнлэг энэрэнгүй эгэл даруу хүн болгож хүмүүжүүлсэн гэлтэй дэлхийн  үлгэр жишээ оддын нэг юм. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.