Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчин хориг дээр МАН-ын гишүүд өөр, өөр байр суурьтай байгаа

2017-11-01 18:24

 

        Өнөөдөр өглөө Төрийн ордны Б танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууссаны дараагаар 12:00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах товтой байсан.


        Гэвч Төсвийн байнгын хорооны 19 гишүүний 10 нь тодорхой бус шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учраас ирц хүрэлгүй тарсан. Уг нь Төсвийн байнгын хорооны хуралдаан болсны дараагаар үдээс хойш УИХ-ын чуулган хуралдах ёстой байсан ч 32-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдааныг бойкотлосноор ийнхүү 2018 оны төсвийн төслийн асуудал гацаанд орчихоод байна.


        Үүний шалтгааныг УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвөөр барьцаалж тойрогтоо төсөв батлуулах тулгалт хийж байгаа гэсэн тайлбар ч сонсогдсон.


        Харин эрх баригч намын бүлэг дотор үүсээд буй нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбарлахдаа, “2018 оны төсвөөс орон нутагт баригдах цэцэрлэг, эмнэлгийн зураг төслийн зардлыг  хассанаас маргаан үүссэн” гэж тайлбарласан юм.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.