УИХ-ын өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллалаа

2017-11-01 19:03

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32,35 дугаар байр болон 9 дүгээр хороонд байрлах “Нарлаг буянт –Ухаа” төслийн ажилтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийлээ.


Тус байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн асуудал, тодорхой шийдэлд хүрэхгүй буйд гомдолтой байгаа бөгөөд энэ дагуу Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд  удаа дараа хүсэлт гаргасны дагуу   УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  болон    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд иргэдийн амьдарч буй бодит нөхцөл байдалтай танилцсан юм.

 


  Хан –Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 32,35 дугаар байранд 500 гаруй өрх амьдардаг, ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлтийг  2014 онд мэргэжлийн хяналтаас гаргасан байдаг. Энэ дагуу дахин төлөвлөлтөнд орохоор төлөвлөгдөж, гурван удаагийн тендер зарласан боловч компаниудаас санал орж ирээгүй байна.


Тус байр  ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ хийгдээгүй энэ байр бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, салхи шуурганд дээвэр, хана нь нурах шахдаг хэмээн оршин суугчид нь хэлж байгаа юм.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас  “Тендер дээр аж ахуйн нэгж ороод ирвэл иргэдэд хүндрэл учруулалгүй байрыг байраар солих маягаар асуудлыг шийдэх талаар ярилцаж байгаа”  болохыг иргэдэд учирлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.