Ш.Самбуу-Ёндон: Ерөнхийлөгч "Үгүй" гэхгүй байх гэж найдаж байна

2017-11-03 15:49

 

   

    АНУ Багдадыг эзэлсний дараахь 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөө. Энхийг сахиулах үйл хэрэгт эх орноо төлөөлөн Иракт очсон хоёр монгол цэрэг амиа золиослогчийн цэргийн баазад нэвтрүүлэхээр төлөвлөж авч очсон 750 кг тэсрэх бодисыг илрүүлэн газар дээр нь устгаж, тэнд байсан 2000 гаруй хүний амийг аварсан түүхийг уншигчид маань санаж буй байх. Хэрэв гэмт этгээд санаснаа гүйцэлдүүлж чадсан бол тэр үед гарах хор хохирол 2000 цэргийн амь насаар хязгаарлагдахааргүй байв.


    Энэ хоёр эрэлхэг залуугийн нэг нь Ш.Самбуу-Ёндон. Өдгөө тэрээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид Холбооны даргын албан тушаал хашиж яваа, ахлах дэслэгч цолтой нэгэн. Тэсрэх сум, галын утаанаас эмээж, сөхөрч яваагүй аавын хүү өнөөдөр “Элэгний хатуурал” өвчнөөр шаналж, цэл залуугаараа хайртай бүхнээ орхих вий гэсэн айдас дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Өвчин ийм л “дээрэлхүү”.


    “Эх сурвалж” агентлагийн сурвалжлах баг өнгөрсөн даваа гаригт Ш.Самбуу-Ёндонтой уулзахаар Баянзүрх дүүрэг дэх түүний гэрийг зорин очлоо. Тэрээр эхнэр, 0-15 насны гурван хүүтэйгээ хамт амьдардаг юм байна.


    Эхнэр нь цай, хоол болсоор угтлаа. Харин Ш.Самбуу-Ёндон энэ хооронд цэргийн дүрэмт хувцсаа өмсөөд, бидэнд ярилцлага өгөхөөр зэхсэн байлаа.



 

 

    

 

      ESA—Таны биеийн байдал одоо ямар байна вэ. Саяхан эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарч ирсэн гэж сонслоо?


    - Эмнэлэгт нэлээн цус алдалттай хүргүүлсэн. Тэгээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд одоо овоо дээрдчихээд байна даа.


      ESA—Эмчилгээнд орохын өмнө ямар байдалтай байсан бэ?


    - 2014 онд цэргийн ангиудаар эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг явсан. Тэр үед л элэгний хатуурал үүссэн байна гэдгээ мэдсэн дээ. Эмч надад улирал тутамд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэвч ажил үүргийн байдлаас болоод жилдээ хоёр удаа л эмнэлэгт хэвтдэг байсан.


    2016 оноос биеийн байдал эрс муудаж эхэлсэн. “Эцсийнхээ шатанд орсон байна. Хагалгаанд орж, элгээ 100 хувь солиулах шаардлагатай” гэж эмч нар хэлсэн.


        Элэг дүлий эрхтэн гэдэг юм байна лээ. Ерөнхийдөө зовиур багатай. Алсуураа, дотроо идээд байдаг юм байна. Бүр удаад ирэхээрээ гэдэс хөөж, цэрийгээд хавагнаж эхэлдэг юм байна. Саяын эмчилгээгээр тэр хаванг буулгасан. Бас цус алдалттай байсан. Ходоодны шарх үүссэн гэсэн, эмчийн хэлж байгааагаар тэр нь элэгтэй холбоотой үүссэн шарх юм шиг байна лээ.


       ESA—Та сая уураг нөхөх эмчилгээ хийлгэсэн гэж сонссон. Тэр нь яг ямар учиртай эмчилгээ байдаг юм бэ?


    -Цусанд агуулагдах уургийн хэмжээ маш багассан. 70-80 настай хүний цусанд байдгаас ч доогуур хэмжээтэй болчихсон байна гэсэн. Дээрээс нь цусны эд тодорхой хэмжээгээр алдагдсан байна лээ.


      ESA—Уураг нөхөх эмчилгээ өндөр үнэтэй байдаг гэж сонссон?


    - Нэг удаа тариулах уураг эмийн сангуудад 250-280 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Би сая хэвтэж эмчлүүлэхдээ эхний нэг өдөрт нь цусны эс нөхөх эмчилгээ хийлгэж, үлдсэн ес хоногт нь уураг тариулсан. Нэг өдөрт хоёр уураг тариулахын дээр, өөр нэмэлт эм тариа хийлгэж байсан болохоор эмчилгээний зардал өндөр байлаа. Уургаа эмийн бөөний төвөөс нэг ширхэгийг нь 204 мянган төгрөгөөр худалдаж авсан.


    ESA—Хагалгаанд хэзээ орох ёстой вэ. Энэ чигээрээ удаан байвал ямар хор уршигтай юм бол?


    -Саяхан Солонгост очиж бас шинжилгээ өгсөн. Тэндхийн эмч нар надад “Цаг алдвал эрсдэлтэй, аюултай шүү” гэсэн. Орчуулгыг нь мэргэжлийн хүнээр хийлгэж чадаагүй учраас нарийн ширийнийг нь сайн ойлгоогүй.


      ESA—Хагалгаанд оръё гэхээр таньд юу шаардлагатай байна?


- Хоёр дүү маань өөрийнхөө саналаар “Донор болъё” гэсэн. Тэд одоо шаардлагатай шинжилгээнүүдийг өгч байгаа. Олон нарийн шинжилгээ өгч байж донор болох эсэхийг нь шийддэг юм байна. Донор олчихлоо гэхэд хагалгааны төлбөрийн асуудал бий. Монголдоо элэг шилжүүлэн суулгуулах хагалгааны төлбөр ойролцоогоор 120 сая төгрөг юм байна. Би өнөөдөр /2017.10.30/ Нэгдүгээр эмнэлгийн Санхүүгийн албаныхантай уулзлаа. Эмч нарын зөвлөгөөний хурал хийдэг юм байна. Тэгээд хагалгаа хийлгэх дараалал нь тодорхой болсны дараа хагалгаанд шаардагдах зардлынхаа жагсаалтыг илүү тодорхой авч болно гэсэн.


      ESA—Энэ мөнгийг бүрдүүлэх бололцоо таньд хэр байгаа вэ?


     -Яг миний хувьд одоохондоо бүрдүүлэх боломж байхгүй. Цэргийн албан хаагчдаасаа тусламж гуйна. Цэргийн удирдах байгууллагууддаа хүсэлт тавьж хандив цуглуулах бодолтой байгаа.


    ESA—Уучлаарай, муугаар нь бодоод үзэхэд, хэрэв таны хоёр дүү донор болох шаардлагыг хангахгүй байвал эмчилгээний зардлаас гадна донорын төлбөр хэрэг болох нь ээ?


    -Тийм. Би өнөөдөр бас тэрийг судалж үзсэн. Донор олддог уу, донорын төлбөр нь хэд орчим болдог юм бол гээд. Тэгсэн хуульд зааснаар, донор болох хүний эсвэл түүний ар гэр, асран хамгаалагчийн саналаар байдаг юм байна.  Сайн дураараа донор болдог гэсэн үг. Голцуу тархины үхжилттэй, комд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж байж үнэ хөлсийг нь тохироод авдаг юм байна. Түүнээс биш яг тэдэн төгрөг гэсэн үнэлгээ байхгүй.


     ESA—120 сая төгрөг гэдэг зүгээр нэг Төрийн албан хаагчийн цалингаас илүүчлээд босгох хэмжээний бага мөнгө биш шүү дээ?


    -Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. Хамгийн бага нь дөнгөж нэг сар хүрч байна. Эхнэр маань цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Одоо жирэмсний амралттай. Бидний авдаг цалин орон сууцны найман хувийн зээлээр авсан энэ хоёр өрөө байрныхаа төлбөрт, тэгээд өдөр тутмын амьдрал амьжиргаандаа зарцуулаад л таардаг юм.


    ESA— Та армид хэдэн жил ажиллаж байна вэ?


    -Он гараад 17 дахь жил рүүгээ орж байгаа. 25 жил ажиллаад тэтгэвэрийн насанд хүрдэг ч түүнээс цааш сунгаж ажиллах боломжтой байдаг.


    ESA— Тэтгэвэрт гарахгүйгээр цаашид ч ажиллах хүсэлтэй байх нь ээ?


    -Тэгэлгүй яахав. Цэргийнхэн чинь эрт тэтгэвэрт гарчихдаг. Тэр үед би залуу байна, гар хумхиад суумааргүй байна шүү дээ.


   ESA—Г.Аззаяа та хоёрын байгуулсан гавьяаг монголчууд бүгдээрээ мэднэ. 14 жилийн өмнөх  тэр цаг үедээ эргэж очоод нэг дурсахгүй юу?


    - 2004 оны нэгдүгээр сард бид  энд бэлтгэлээс бууж ирээд удалгүй Иракийн “Эрх чөлөө” ажиллагааны хоёрдугаар ээлжинд явж байсан юм. Бид сургуулиа дөнгөж төгссөн, зургаан сар болоод л Ирак руу ажиллагаанд явж байсан үе. Монголоос очсон нэгдүгээр ээлжийнхнээс үүргээ хүлээж аваад ердөө ес хонож байсан. Нэгдүгээр ээлжийнхнээ үдэж явуулчихаад харуул хамгаалалт дээр дангаараа үүрэг гүйцэтгээд ес хонож байсан үе.


    Манайх тэр баазад харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Харуулын цамхагийн нэгдүгээр цэг дээр Аззаяа, би хоёрдугаар цэг дээр үүрэг гүйцэтгэдэг байсан. Өглөө 07.00 цаг өнгөрч байхад Аззаяа холбоогоор, “Энд нэг машин ирчихсэн байна. Цаашаа яв гэж хэлээд явуулчихлаа” гэсэн. Гэтэл тэр машины жолооч хашааны ёроолд тэслэх зориулалттай бөмбөг тавьчихаад явчихсан юм билээ.  Бөмбөг тэсрэхэд араас нь 750 кг тэсрэх бөмбөг ачсан машин орж ирээд  тэрийг манай Аззаяа зогсоосон. Тэсрэх машины хажуугаар бас чиглүүлсэн буудлага, хуурах ажиллагаа гэх мэт янз бүрийн зүйлүүд явагдаж байсан. Тэдгээрийг мөн хажуу талаас нь орж таслан зогсоох үүрэг надад оногдож, амжилттай таслан зогсоосон. Иймэрхүү л үйл явдал болсон доо.  


    Олон улсын хамтарсан, дайны дараахь сэргээн босголтын ажиллагаа байсан. Америк, Иран хоёр байлдаад дуусчихсан. Ард нь сэргээн босгох үйл ажиллагаа явж байсан үе. Ганц нэг пуужин харвана гэх мэт бүлэглэлүүдийн халдлага их болдог байсан.

 

 


    ESA—Та хагалгааныхаа зардлыг бүрдүүлэхэд туслаач гээд Ерөнхийлөгчид хүсэлт тавьсан гэсэн. Энэ хүсэлтдээ хэр их найдлага тавьж байна?


    -Их найдлага тавьж байгаа. Би чинь эх орондоо 17 жил зүтгэчихсэн, тодорхой хэмжээний гавьяа байгуулчихсан хүн учраас Ерөнхийлөгч “Үгүй” гэхгүй л байх гэж бодож байна. Өнгөрсөн онд би Ерөнхийлөгчтэй хамт төмөр замын төсөл дээр хятадуудыг оролцуулж байхаар монгол цэргүүдээ ажиллуулаад тэр цалинг нь монголчууддаа өгье гэсэн агуулгатай нэвтрүүлэгт оролцож байсан юм.


      ESA— Мэдээж, өвчин хүнд сайн сайхан зүйл бодогдуулахгүй л байх. Гэхдээ л өвчнийг сэтгэлийн, хамт олны, найз нөхдийн, олон хүний тус дэмээр эмчлээд ард нь гарчихсан олон сайхан тохиолдол бий. Таньд бас энэ өвчнийг даван туулаад ард нь гарчихвал хийж бүтээхийг хүсч байгаа зүйл их л байгаа байх?


    -Эх орныхоо төлөө байгаа бүхнээ зориулна л гэж боддог. Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Угаасаа би тангараг өгсөн хүн.


    “Эх орон, ард түмнийхээ төлөө амь насаа үл хайрлан, батлан хамгаалахаа эх орон ард түмэндээ андгайлан тангараглая...” Би ийм тангарагтай хүн.


Г.Аззаяа: Одоо л туслахгүй юм бол өөр туслах цаг байхгүй

 

     Ш.Самбуу-Ёндон Г.Аззаяа хоёр бол дэлхийн цэрэг армийн түүхэнд нэрээ дуурсгасан эрхэм журмын андууд. Тэд одоо ч сайхан нөхөрлөсөн хэвээр. Г.Аззаяа  эмнэлгээс гарсан найзтайгаа уулзахаар гэрт нь ирж таарсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа энд хүргэе.


 

 

 


    

    ESA—Таны анд өнөөдөр амьдралын нэг хүндхэн үетэй нүүр тулаад байна. Түүнд туслах ямар боломж байна гэж та харж байна вэ?


    -Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг. Найзад маань хамт олон нь, тэр дундаа зэвсэгт хүчин, Монгол Улсын маань сайхан сэтгэлт иргэдийн туслалцаа хэрэгтэй байна. Самбуугийн маань аав, ээж хоё рөнгөрсөн жил өөд болчихсон.  Олон дүүтэй, тэдэндээ аавын оронд аав, ээжийн оронд ээж нь болж яваа, дүү нарынхаа өмөг түшиг нь болсон ах хүн. Энэ хүнд бид одоо л туслахгүй бол өөр туслах цаг байхгүй.
     Самбуугийн бие өнгөрсөн жил  аав, ээж хоёр нь өнгөрснөөс хойш эрчимтэй муудчихсан. Сэтгэл санаанаасаа болоод тэгсэн байх гэж боддог юм.  


    ESA—Эх орон байгаагийн үндэс нь эх орончид байгаагийнх байх. Ингэхэд эх оронч гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?


    - Өөрийн гэсэн үнэт зүйлээ өмгөөлөх хамгаалах сэтгэлтэй, түүнийхээ төлөө зогсч чадах хүнийг хэлдэг болов уу гэж боддог юм. Тэр үнэт зүйл нь мэдээж, бидний тусгаар тогтнол, эх орон, элгэн садан, эзэн Чингисийн үеэс монгол цэргийн дэлхийн түүхэнд үлдээсэн түүхэн гавьяа, нэр төр маань юм болов уу.


    ESA—Таны найз энэ тодорхойлолтод хэр нийцэх хүн бэ?


    -100 хувь нийцнэ. Дээрээс нь Самбуу маань их төлөв, даруу, цөөхөн үгтэй хүн. Өвдлөө ч өвдсөнөө тэр бүр хүнд хэлэхгүй, зовлоо ч зовсноо ярьдаггүй хүн дээ.

 

    ESA—Монгол Улсын аюулгүй байдлыг бид дан ганц армиар хамгаалах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл,  дипломат аргаар зохицуулах хуультай. Манайд хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйл боллоо гэж бодоход, “Бид даян дэлхийг энх тайван байлгах ажилд оролцож явсан” хэмээн нүүр бардам хэлж туслалцаа хүсэх боломжийг Монгол Улсын зэвсэгт хүчин, түүнд алба хаагч эрэлхэг хөвгүүд маань бидэнд олгож буй.


    Ш.Самбуу-Ёндонгийн гавьяаг нь, бас түүний хөдөлмөрч, оюунлаг чанарыг дагаж ирсэн олон шагнал, өргөмжлөл, цом ихэнх айлын бурхан тахил байдаг хойморт заларчээ.


     “Батлан хамгаалах яамны хүндэт өргөмжлөл-2010”, “Батлан хамгаалах салбарын дээд шагнал-2010”, 2006 онд зэвсэгт хүчний 150 дугаар ангийн “Тэргүүний ахлагч”, мөн ондоо “Батлан хамгаалах салбарын Тэргүүний ахлагч”,  2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар цэргийн гавьяаны улаан тугийн одон, ЗХЖШ-ын даргын тушаалаар НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагааны эр зоригтон, 2004 онд “Зэвсэгт хүчний шилдэг энхийг сахиулагч”, Оюун ухааны хөгжлийн академиас 2010 онд “Оюунлаг ахлагч”-аар шагнуулсан өргөмжлөл, үнэмлэхүүд энэ ханыг эзэлнэ.

 

        “Одонгууд нь миний хувцасны энгэрт бий” гэж даруухнаар өгүүлэх Ш.Самбуу-Ёндон, түүний эрхэм анд Г.Аззаяа хоёртой АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш 2005 онд Монгол Улсад айлчлан ирэхдээ өөрийн хүсэлтээр дурсгалын зураг татуулчихаад нутагтаа очсоныхоо дараа гарын үсгээ зуран илгээж байв.

 
      Их гүрний удирдагч байсан тэр хүний сэтгэл зүрхнээс эрэлхэг монгол цэргүүд одоо ч гэсэн мартагддаггүйн нэгэн тод жишээ нь энэ жил Батлан хамгаалахын сайд байсан Л.Болдоор дамжуулан “манай хоёр”-т илгээсэн ном юм. Жорж Буш өөрийн бичсэн дурьдатгал номоо мөн л гарын үсгээ зураад илгээснийг нь саяхан Энхийг сахиулагчдын өдрөөр салбарын сайд нь  тэр хоёрт гардуулан өгч байв.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 15 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (15)

Зочин /202.179.27.216/

2017-11-07 00:35

гадаад орнуудын сайтад тавь хө мөнгө донор бүгд асуудалгүй энэ олон хүний амийгнь аварсан хүнд амьд явах сайхан амьдрах хувь байхл ёстой

Хариулах 0 2
Зочин /202.131.225.197/

2017-11-13 10:11

Орчуулаад өгөх боломж байна уу. Тэгж тус болвол сайн л байна

Хариулах 0 0
Зочин /103.10.22.25/

2017-11-06 22:05

дансаа бичээрэй

Хариулах 0 2
Зочин /202.131.225.197/

2017-11-08 09:42

http://ekhsurvalj.mn/news/view/2273 ene link-eer orooroi. dans ni baigaa

Хариулах 0 1
Зочин /103.229.123.244/

2017-11-08 12:45

Холбогдох дугаараа одоо л бид туслах хэрэгтэй

0 2
Зочин /103.229.123.244/

2017-11-08 12:45

Холбогдох дугаараа одоо л бид туслах хэрэгтэй

0 1
Зочин /202.131.225.197/

2017-11-06 13:43

Tuslax ayan yu bolj bdiin bol

Хариулах 0 0
Зочин /150.129.140.133/

2017-11-05 16:29

чамаар бид бахархадаг гэхдээ элбэгдорж одоо байхгүй тэр хүүхдээ эргэж очдог бид нарыг хэзээ ч эргэхгүй хэзээ ч туслахгүй

Хариулах 0 0
Зочин /202.9.41.157/

2017-11-05 11:26

Монголын мянга мянган цэрэг, үe үeийн энхийг сахиулагчид, анд нөхөдийг хамруулан оролцуулах хэрэгтэй. бид нэгэндээ туслах ёстой. ийм хүнд үeд

Хариулах 0 2
Зочин /202.55.191.130/

2017-11-05 11:07

Өвчин гэж визгүй зочин юм даа

Хариулах 0 0
Зочин Хилний уран гар /66.181.178.175/

2017-11-05 02:26

дэмжиж бна найз нараа хандив цуглуулцгаая дэмжээрэй эх орны эрэлхэг цэргийг мартах учиргүй данс нь хэд вэ?

Хариулах 0 0
Зочин /27.123.214.109/

2017-11-04 12:25

Yam n'yu khiij bnaa?tsol'g n'akhiulakh kheregtei shuu dee yadaj.buun. duu sonsoogui tesrekh bombog bar'j uzeegui general khurandaa bur uls'n baatar khurtel bdag biz dee?

Хариулах 0 1
Irgen /103.229.121.106/

2017-11-04 08:33

Enhiig sahiulagchid Eh orniihoo neriig ner tortei urguj yavaa shuu

Хариулах 0 3
Oyun Tserendagva /202.21.120.204/

2017-11-04 08:01

Дэмжиж бнаа,бид бугд туслах ёстой, банкных нь данс хэд вэ

Хариулах 0 5
Зочин /66.181.185.148/

2017-11-04 00:35

Nutgiin maani ah daa.Egchiin angid bsan.Hurdan edgeesei bilee de hoorhii.

Хариулах 0 3
Зочин /122.201.21.238/

2017-11-04 00:31

Англи хэлтэй хүмүүс нь энэ ярилцлагыг орчуулаад гадны сайтуудад тавь лдаа... 2000 цэргүүд болон түүний ар гэрийн хүмүүс энэ 120хон сая төгрөгийг цагийн дотор босгоно доо уул нь

Хариулах 0 21
Зочин /66.181.187.82/

2017-11-04 15:06

Tiim shuu zuv sanaa bna

Хариулах 0 2
Зочин /66.181.187.82/

2017-11-04 15:06

Tiim shuu zuv sanaa bna

Хариулах 0 3
Зочин /27.123.214.104/

2017-11-03 21:11

Дансаа өгөөрэй Самбууёндоон.

Хариулах 0 2
Анд /202.131.225.197/

2017-11-03 18:17

Хэрхэн яаж туслах бэ. Өөртэй нь уулзах юм уу.

Хариулах 0 1
Зочин /150.129.142.82/

2017-11-03 16:43

Хөөрхий дөө, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсныхаа төлөө эдгэшгүй өвчин туссан эрлхэг хөвгүүддээ бид гара сунгах учиртай юм байгаан, тусалнаа

Хариулах 0 11

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.