Монголд төрсөн, “Иванушки интернэшнл ” хамтлагийн гоцлол дуучин нас баржээ

2017-06-29 15:08
Монголд төрсөн, “Иванушки интернэшнл ” хамтлагийн гоцлол дуучин нас баржээ

Оросын алдарт “Иванушки Интернэшнл” хамтлагийн гоцлол дуучин асан Олег Яковлев зургаадугаар сарын 29-ний өглөө нас баржээ. 


Энэ талаар дуучны эхнэр Александра Куцевол мэдэгдсэн байна. “Өнөө өглөө 7:05 цагт миний амьдралын чухал эр, сахиусан тэнгэр, аз жаргал минь таалал төгслөө. Одоо би чамгүйгээр яаж амьдрах вэ? Олег минь, нис дээ” гэж тэрбээр Инстаграмдаа бичсэн байна. 


Олег Яковлевын хоёр уушги нь үрэвссний улмаас биеийн байдал хүндэрч, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байжээ. 


Тэрбээр 1998-2013 оны хооронд “Иванушки Интернэшнл” хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин байхдаа Монгол улсад хамтлагийнхаа хамт айлчлан тоглолт хийж байсан юм. Олег Яковлев 1969 оны 11 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төржээ. Тухайн үед түүний эцэг эх нь манай улсад томилогдон ажиллаж байсан байна. Монголд нэгдүгээр анги дүүргэтлээ амьдарсан Олег эцэг эхийнх нь томилолт дуусмагц эх орондоо буцаж, Эрхүү хотод өсч торнижээ. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.