Элчин сайд асан С.Хүрэлбаатар "Мандах нар" одонгоор шагнагдлаа

2017-11-04 17:32

Элчин сайд асан С.Хүрэлбаатар болон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах нар Япон улсын "Мандах нар" одонг хүртлээ.

 Япон улсын Засгийн газраас 2017 оны намрын одон гардан авах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зараллаа. Монгол улсаас уг одонг, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа  Япон, Монголын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг  үнэлж, Элчин сайд асан С.Хүрэлбаатарт хүртээхээр болжээ.

 Мөн “Шинэ Монгол ахлах сургууль”-ийг үүсгэн байгуулагч  Ж.Галбадрахыг , Монгол улсад Япон хэв маягийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, Япон, Монголын хүүхэд залуусын солилцоо, соёлын харилцаанд хувь нэмрээ оруулсныг үнэлэн “Мандах нар” одонгоор шагнасан байна. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.