“Соёл-экологи” үзэсгэлэн гарч байна

2017-11-05 12:58

Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоотой хамтран,   “Соёл-экологи” зорилтот төслийн хүрээнд, уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд "SHANGRILLA MALL"- ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Уг зорилтот төслийн зорилго нь байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж буйг  илэрхийлэх юм. 

 Төслийг хэрэгжүүлснээр байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох,“Нүүдэлчдийн ахуй соёл бол-Эко соёл” мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ач холбогдолтой. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.