Дэлхийн дээд амжилтын эздийн тоглолт болно

2017-11-05 16:49

 

Зургаагаас жаран насны насны дэлхийн дээд амжилтын эздийн уран нугаралт, орчин үеийн циркийн үзүүлбэртэй хосолсон “Jurte Монгол гайхамшиг” тоглолт “The Corporate Hotel & Convention Centre”-т  өнөө орой болно.
Уг тоглолт Монгол Улсыг,  дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан, МУГЖ, уран нугараач Лодойн Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа юм. 

МУСТА, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, МУСТА, уран нугараач Б.Сэрчмаа нар АНУ-ын San-Francisco, Las Vegas хотоос, мөн Япон улсын жүжигчид уригдан ирж оролцохоос гадна  тоглолтын үеэр зургаагаас жаран насны 90 уран нугараачид нэгэн мөчид нэгдэн нугарах гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэх юм.


Тоглолтод урилгаар МУСТА, уртын дуучин Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа, ятгачин Г.Солонго, МУСТА, ХЦДБЧ-ын гоцлол дуучин Н.Нямдаваа болон амьд хөгжмийн хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээстолилуулах юм байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.