“Оддын дайн” музейтэй болно

2017-06-29 15:30
“Оддын дайн” музейтэй болно

Алдарт  “Оддын дайн” киноны зохиолч Жорж Лукас өөрийн нэрэмжит урлагийн музейгээ Лос-Анжелес хотод нээхээр боллоо. Лукас музей байгуулах төслөө анх 2014 онд олон нийтэд танилцуулж, музейг Чикаго хотод байгуулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас төсөл хэрэгжээгүй юм. Ийнхүү хэсэг хугацаанд саатсан музейн төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг өнгөрсөн мягмар гаригт Лос-Анжелес хотын зөвлөл гаргажээ. 


Музейн нээлтийг  2021 онд хийхээр төлөвлөж, харин 2018 оноос барилгын ажил эхлүүлэхээр болсон тухай эх сурвалжууд дамжууллаа. 


Музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Лукасын нэрэмжит музейг барих нийт төсөв 1.2 тэрбум доллар юм байна. Мөн Лукас болон түүний гэргий Мелоди Хобсон нар музейд зориулж хувиасаа 10,000 гаруй зураг, чимэглэл, кино дурсгалын зүйлсийг хандивлаж байгаа юм.


Тэдгээр цуглуулган дунд Францын алдарт зураачид болох Эдгар Дега болон Пьер-Огюст Ренуар нарын шилдэг бүтээлүүд мөн бидний сайн мэдэх “Оддын дайн” киноны муу талын баатар Дарт Вейдерын нүүрний жинхэнэ баг мөн Люк Скайуолкерын анхны гэрэлт илд гэх мэт дурсгалтай эд зүйлс багтсан байна.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.