JUMANJI 2:Ширэнгэд тавтай морил

2017-06-30 14:54
JUMANJI 2:Ширэнгэд тавтай морил

1990-ээд оны залуучуудын  хүүхэд насыг ЖУМАНЖИ киногүйгээр төсөөлөшгүй. Тэгвэл JUMANJI 2: Ширэнгэд тавтай морил киноны нээлт энэ оны 12 сарын 20-нд болох гэж байна. 


Кинонд ахлах сургуулийн 4 хүүхэд нэгэн хачирхалтай видео тоглоомын хайрцаг олно. Нэг нь тоглож үзэх санал гаргаж бүгд зөвшөөрснөөр тоглоомын ширэнгэн ойн ертөнцөд татагдан орно. Тоглоомын ертөнцөд ид шидийн хүчээр том болцгоосон хүүхдүүд гэртээ буцаж очихын тулд адал явдал, аюулаар дүүрэн тоглоомыг давж гарах ёстой. 


Ийнхүү адал явдал, аюултай нүүр тулсан баатруудын дүрд Дуэн Жонсон, Кэвин Харт, Жэк Блэк гэсэн  алдартай жүжигчид, мөн дуучин Ник Жонс тогложээ. 

 

 

 

Анх 1995 онд гарч байсан Уилямс, Бонни Хант, Кристин Данс, Брэдли Паирс нарын тоглосон Жуманжи киног  1980-аад олны дунд алдартай байсан хүүхдийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.


Мөн 2005 онд жүжигчин Жош Хачерсон, Кристин Стюарт нарын нарын тоглосон “Сансрын адал явдал”-ын “Затура” адал явдалт киног ЖУМАНЖИ-ын шинэчилсэн хувилбар хэмээн үздэг хүмүүс цөөнгүй гэнэ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.