Шүрэнгийн УЦС-ын талаар олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 

2017-06-30 15:43
Шүрэнгийн УЦС, Орхон-Говь төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж байна

 


Шүрэнгийн УЦС, Орхон-Говь төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд хилийн чанадад зохион байгуулсан бол энэ удаа Монголын нутаг дэвсгэрт үргэлжилж байна. 


 

Монгол улсын ЗГ-аас төвийн болон баруун аймгуудын зарим хэсгийн эрчим хүчний асуудлыг дотооддоо шийдвэрлэх,  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шийдлээр эрчим хүчний нөөцийг бүрдүүлж зохистой байдлаар хувиарлах үүднээс Шүрэнгийн УЦС-ыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. 
Ингэснээр эрчим хүчний хараат байдлаас гарах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс эдийн засаг, бүтээмж, манай орны онцлогт талаасаа УЦС хамгийн тохиромжтой хувилбар болохыг судлаач, эдийн засагчид онцолдог.  Энэ бусад сэргээгдэх эрчим хүчийг монголчууд бид ашиглахгүй гэсэн үг биш юм. Гагцхүү сэргээгдэх эрчим хүч, дулааны эрчим хүч аль алийг нь ашигласан ч тохируулга хийх боломжтой байдлаараа УЦС ач тусаа өгөх юмаа. Тиймдээ ч Шүрэнгийн УЦС-ыг барьж сэргээгдэх эрчим хүчний тохируулга бүхий шинэ эх үүсвэрийг бий болгох нь эрчим хүчний салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.    
Энэ зорилтын хүрээнд Шүрэнгийн УЦС-ын н Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ /БНБОҮ/ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/-ний ажлын даалгаврын төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг нөлөөлөлд өртөж болзошгүй бүс нутагт зохион байгуулж байгаа юм. Өмнө нь энэхүү хэлэлцүүлэг БНБУ-ын 13 байршил, Эрхүү мужийн гурван байршилд зохион байгуулсан бол энэ удаа  Эрдэнэт хот болон Булган аймгийн зарим сумдад зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгээр бүс нутгийн иргэд болон байгаль орчны нөлөөлөлд өртөж болзошгүй бүхий л хүчин зүйлс, нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэд олон нийтийн зүгээс дэвшүүлж байгаа санал, зөвлөмжийг төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан судалгааний ажлын даалгаварт тусгаж илүү өргөн цар хүрээнд судлах зорилгоор хийж байгааг төслийн багийнхан хэлж байгаа юм.

 

Б.Болдбаатар ЭХЯ-ны Шүрэнгийн УЦС-ын ажлын хэсгийн мэргэжилтэн:

 


 

Б.Баасансүрэн Орхон аймгийн Баян-өндөр сумын ИТХ-ын дарга 

 

 

 


Хэлэлцүүлгийн үеэр иргэд олон нийтийн зүгээс бүс нутгийн оршин суугчдын ахуй амьдралд нөлөөлж болзошгүй ямар хүчин зүйлс байгаа талаар ихээхэн сонирхож байр сууриа илэрхийлж байсан юм. Тухайлбал Эрдэнэт хотын иргэдийн хувьд энэхүү төсөл хэрэгжсэнээр тухайн бүс нутгийн усан хангамжийн асуудалд сөргөөр нөлөөлөх эсэх, усан цахилгаан станцийн байнгын найдвартай ажиллагааны талаар,  эдийн засгийн үр өгөөж нь хэр хэмжээнд байх талаар сонирхож дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

 

Б.Сэрчмаа:  Сэлэнгэ голын сав газрын мэргэжилтэн

Яриа 4

 


Шүрэнгийн УЦС-ын төсөл Монгол орны экологийн хамгийн чухал бүсэд байршиж буй учраас экологийн хувьд нөлөөллийг хамгийн бага байлгахын тулд төслийн байгаль орчны судалгааг маш нарийн төвшинд, чадварлаг хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Манай улс дотоодын цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул ОХУ-аас жил бүр олон арван тэрбум төгрөгийн эрчим хүч импортолж авдаг. 2014 онд ОХУ-аас нийтдээ 287 сая КВт.цаг эрчим хүчийг 57 тэрбум төгрөгөөр импортолжээ.  1997 оноос хойш ОХУ-аас нийтдээ 400 орчим сая ам.долларын өртөг бүхий эрчим хүч авсан гэх тооцоо байдаг. Тэр ч утгаараа эрчим хүчний экспортын хэмжээг бууруулж сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгоход энэхүү төслийн ач холбогдол оршиж байгаа юм.  

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.