Алдарт Жет Ли асашёорюү Дагваа, тэрбумтан Жег Ма нарыг “моодонд” оруулав

2017-11-12 16:27

     Өчигдөр /2017.11.11/ “Gong Shou Dao” /The Art of Attack and Defence/ уран сайхны богино хэмжээний кино  Шанхай хотод нээлтээ хийлээ.


       Кинонд Азийн тулаант киноны амьд домог Саммо Хун Кам Бо болон Донни Йен, Жет Ли, Хятадын тэрбумтан Жек Ма, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нар тоглосон байна. Бас Бээжингийн олимпийн аварга боксчин Зоу Шимин, тулааны найруулагч Йен Ву Пин (Yuen Woo-ping), Чин Суи Тонг, Наташа Луи Бордиззо, муай тайн тулаанч Тони Жаа нар ч багтжээ.


        Харин кино продюссероор Жет Ли ажилласан байна.

 

“Тулааны урлаг” кинонд Тони Жаа, Юень Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Вү Жин, Шимин Зөү, Жеки Хьүн, Наташа Лиу нарын тулааны өөр өөр төрлийн мастерууд хамтдаа байхад нь гол дүр тайчи мастер (Жэк Ма) ирж нударга зөрүүлдэг. Дараа нь тэрбээр мэргэжлийн сүмогийн 68 дахь Ёкозуна Асашорюү руу очих бөгөөд төгсгөлд нь алдарт Брюс Лигийн багшийн үндэслэсэн вин-чунийн төлөөлөл Донни Иен, кунг-фугийн төлөөлөл Жет Литэй тулалддаг. “Тулааны урлаг” бүтээлд эхлэлээс төгсгөл хүртэл үргэлжлэх  ээлжит тулаанууд дунд Жэк Ма бүгдийг нь ялах бус өрсөлдөгчид нь тайчиг хүлээн зөвшөөрч буй талаар өгүүлдэг.

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.