Рокфеллер төвийн сүлд мод пүрэв гаригт гоёлоо зүүнэ

2017-11-15 10:37

ESA: Он солигдоход 48 хоног үлдлээ.


       Шинэ оныг угтах ажил дэлхийн томоохон хотуудад хэдийнэ эхлэжээ. Америкийн Нью-Йорк хотод Зул сарын хамгийн гол билэг тэмдэг нь Рокфеллер төвийн урд засдаг сүлд мод юм. Энэ сүлд мод гоёлоо зүүх мөчийг нью-йоркчууд төдийгүй жуулчид тэсэн ядан хүлээдэг.


       Тэгвэл энэ жил Рокфеллерийн сүлд мод 11 дүгээр сарын 29-нд гэрлэн чимэглэлээ асаахаар төлөвлөжээ. Сүлд мод асаах албан ёсны арга хэмжээн 11 дүгээр сарын 29-ний 19.00-21.00 цагийн хооронд болж, NBC сувгаар шууд  дамжуулах юм байна.

 


        Рокфеллерийн сүлд мод асаах 85 дахь удаагийн ёслолын арга хэмжээнд Бретт Элдриж, Женнифер Неттлес, Пентатоникс, Гвен Стефани, Дэ Тенорс нарын уран бүтээлчид оролцохоор төлөвлөжээ. 2018 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 17.30-23.30 цаг хүртэл сүлд мод асах бол Зул сарын өдөр 24 цаг гэрэлтэй байх гэнэ. 

 

        Одоогоор сүлд модыг асаах албан ёсны нээлтийн арга хэмжээнд бэлтгэж байгаа бөгөөд энэ сарын 16-ны пүрэв гаригт Swarovski болор од суурилуулах юм байна.

 

 

 


       Энд сонирхуулахад, 1933 оноос эхлэн Рокфеллерийн төвийн урд зул сарын сүлд модыг албан ёсоор суурилуулж эхлэсэн байна. Анх 1931 онд зургаан метрийн өндөртэй мод засаж, цаасан чимэглэл, лаазаар чимэглэж байжээ. Дараа жил нь сүлд мод засаагүй, харин 1933 оноос эхлэн албан ёсоор сүлд мод асаах ёслолын ажиллагаа зохион байгуулж эхлэсэн байна. Сүлд модыг Коннектикут, Вермонт, Нью-Йорк, Нью-Жерси мужуудаас сонгодог бөгөөд доод тал нь 20 метрийн өндөртэй, 10,5 метрийн өргөнтэй байх шаардлага тавьдаг гэнэ.  Гацуурыг чимэглэхэд ойролцоогоор 30 000 гаруй мянган гэрэл, 8 км урттай цахилгаан утас хэрэглэгддэг. 2004 оноос эхлэн гацуурын орой дээр 3 метр диаметртэй, 250 кг орчим жинтэй, Swarovski болор од суурилуулдаг болжээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.