"МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ-2017" хуралдаан болж байна

2017-11-18 13:39

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран "МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ-2017" Залуучуудын загвар хуралдаан Холидэй Ин зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус хурлаар Тогтвортой хөгжлийн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөт орчныг дэмжих”, “Даяаршиж буй ертөнцөд соёл, иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх”, “Бүх нийтэд суурь боловсрол олгоход чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай засаглалыг дэмжих нь” сэдвээр их, дээд сургуулийн 16-24 насны оюутнууд илтгэл тавьж хэлэлцүүлж байна. 

Тус хуралд  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Биата Транкман, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нарын албаны хүмүүс  оролцож байна.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэлэхдээ, “НҮБ-ын загварчилсан хуралдаан сүүлийн үед Монголын оюутан, залуучуудын дунд өргөн дэлгэрч цар хүрээгээ тэлж байна. МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулганыг загварчилдаг утгаараа онцлогтой юм. Эл хуралдааны зорилго нь олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар залуучууд хоорондоо мэтгэлцэж, дэлхий дахинд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах арга замыг тодорхойлох, бие, биенээсээ суралцах, багаар ажиллах боломжийг олгодог” гэв.

Залуучуудын загвар хуралдааныг манай улс 2015 онд “Тогтвортой хөгжил дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо”, 2016 онд “Хүчирхийллийн туйлширсан хэлбэрүүдтэй тэмцэх урт ба богино хугацааны арга замууд” сэдвээр зохион байгуулжээ. Түүнчлэн жил бүр МОДЕЛ ЮНЕСКО МОНГОЛ хуралдаанаас батлан гаргасан тогтоолын төслийг Монгол улс дахь НҮБ болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт хүргүүлдэг байна.

Хурлаас шалгарсан шилдэг баг, илтгэгчид ЮНЕСКО-ийн залуучуудын олон улсын хурал семинарт оролцох эрхийн эзэн болох аж.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.