Р.Эмүжин: Хурц аа гэж...хөгийн ч эр юм даа!

2017-11-18 14:07

ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцын томилгоо тойрсон асуудал ойрын өдрүүдийн онцлох сэдэв яалт ч үгүй болсон. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн Б.Хурцын үг энэ сэдвийг улам л "хурцалж" өгсөн.  Түүнийг нийгэмд сайнаар дүгнэхээс илүү шүүмжлэх нь элбэг байна. Хамгийн сүүлд гэхэд улс төрийн тоймч, нийтлэлч Р.Эмүжийн өөрийн сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

Тэрбээр бичихдээ, "Тийм хоншоортой л юм бол Их Британи, эсвэл Америк зэрэг том гүрэнд Элчин сайдаар томилогдохгүй яасан юм? Улс дамжин томорч, Европт нэвтрэх эрхээ буцаагаад авчихгүй дээ. ТЕГ-ын даргын суудлаас гулсчихаад, Солонгос явахын төлөө мэддэг бүхнээ шантааж болгон ашиглаж байх юм. Сайн эрийн хийх зүйл яавч биш. Улстөрчдийн булхай луйврын талаарх мэддэг бүх мэдээллээ өөрийн хувийн эрх ашиг, албан тушаалын томилгооны төлөө ашиглаж байгаа нь Бадарч тахарын зиндаанд түүнийг унагаж орхилоо. Уг нь жинхэнэ сайн эр бол Монголын ард түмний төлөө тэр мэдээллүүдээ зориулж, шударга ёсыг бий болгохын тулд эцсээ хүртэл явж, эвлэж болох бүх аргыг хэрэглэх байв. Гэтэл тэгсэнгүй. Албан тушаалтай, арыг нь даах хүнтэй байх үедээ хэдэн жилээр дуугарахгүй гүрийсэн гэхээр мань эр луйврын гэмт хэргийн хамсаатан болж таараад байна. Түүгээр ч зогсохгүй Элчингийн эрх ямба хөөхийн төлөө хөгөө дэлгэв. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гээч болов. Монгол Улсын ТЕГ-ын дарга, хүчнийхнийг улстөрчидтэй нь атган, юу хүссэнээ хийн бужигнуулж явсан эр хүний газарт, хөх далайн эрэгт өчиггүй цөлөгдөж, өргөн түмнээсээ хол гансарч сууна гэдэг юу нь сайхан байхав. Тэгээд бүр мэдэхгүй салбарт шүү. Ёстой нөгөө эр шалдаа бууж, эрэг голдоо нурна гэдэг тэр биз. Тэгэхээр түүнд Монголд үлдэхгүй байх хангалттай хар шалтгаан бас байна. Жинхэнэ сайн эр бол төрд бугласан бүх булхай луйврыг ард түмэндээ дэлгэн, үнэнийг хэлэх боломж эрэлхийлэх байсан. Харин Хурц мэддэг бүхнээ өөртэйгээ хамт аваад Солонгос руу зугтах замыг сонгов. Дээр нь хашиж байсан албан тушаалуудаа ашиглан бусдыг айлган чичрүүлэв. Гэтэл түүнийг сайн эр гэх нь холгүй ханараад байх юм. Үнэндээ мань Хурц баян амбаны адууг туун ядуу ардад хүргэхийг зорилго болгоогүй, харин төр, түмэн хоёрын дунд түнтийж яваа "биеэ үнэлэгч" л юм даа. За тэгээд энэ залуугаар амаа таглуулсан болгонд " Хохь чинь" гээд хэлчихэд гэмгүй аж. Солонгос явчих санаатай боорлуулж суугаа Хурцын ч хохь, ийм гишүүд дарга нарт итгэж өнөөг хүрсэн бидний ч хохь. Ингэхэд нөгөө солонгосууд дараагийн хохирогч болохгүйн тулд Хурцыг хүлээж авахгүй гэх магадлал өндөр гэж байгаа...Манайхан ч яахав айсандаа амаа үдүүлээд, ичсэндээ эрүү хамхин хулчийж байгаад илгээдэг байж. Тэртэй тэргүй гайтуулж буй хэн нэгнийгээ гайхамшиг гутамшиг хоёртой нь илгээдэг гарзандаа гарсан албыг Гадаад харилцаа гэх болсоор удаж байгаа юм хойно. Эсвэл тэр энэ цагийн томоос том золиос. Үүрэг гүйцэтгэсэн цэрэг. Генерал болсон хойноо ч цэрэг хэвээр үлдсэн бухимдал, хорсол" гэжээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 21 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (21)

Зочин /202.179.26.60/

2017-11-22 17:37

Төр дампуураад удаж байна даа. Их хурлыг тараах цаг нь болоод хэтэрсэн шүү дээ. Энэ зоригтой алхамыг одоо хийж чадахгүй, тодорхой хугацааны дараа хийх байх тэр болтол ард түмэн ядрах болно. Ядарсан ард түмний мулгуу сонголт, яах ч арга байхгүй !!! ... Өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэдэг энэ байх даа

Хариулах 0 0
Зочин /202.179.25.120/

2017-11-20 10:54

ХУРЦЫН БАЙГАА БАЙДАЛ БҮХНИЙГ ХЭЛЭЭД ӨГСӨН ШҮҮ ДЭЭ. ГЭМТ ХЭРГИЙГ НУУН ДАЛДАЛСАН, ХАМ ХЭРЭГТЭН БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ЯГ Л БОДИТ ҮНЭНИЙГ БИЧСЭН БАЙНА.

Хариулах 0 1
Зочин /202.21.106.106/

2017-11-19 22:12

Ямарч боловсролгүйгээ өөрөө илчлэв.

Хариулах 0 0
Зочин /202.21.106.104/

2017-11-19 16:49

hurtsaag harin yariulaad 76-aa shorond hiisen deer dee tegvel mongol uls yadaj urag[хориотой үг] yavna

Хариулах 0 0
Зочин /103.26.194.240/

2017-11-19 14:07

Би хурцад их баярлаж байна.Хурц үг ба үйлдэл биеэ авч явж байгаа байдлаараа их хурал дээр манай улс төрчид гэж өчүүхэн хулгайчууд болохыг харуулж өглөө. Бүгд хулгайч нар учир өвснөөс нам уснаас чимээгүй байж хурцыг солонгос руу эвтэйхэн [хориотой үг]уулахын түйс болж байгаа юм байна. Энэ заваан ялзаралыг захааас нь хэлж өглөө.Уг нь хурц бүгдийг нь хэлэх хэрэгтэй үгүй бол өөрөө гэмт хэрэгтэн болно. Нөгөө талаар нямдож, болд аюурсайхан. батзандан гэсэн шудраг гишүүдэд байрлалаа.Эд нар энэ амташсан хулгайчийг зогсоох гэж их зүтгэлээ.Эцэст нь ажилгүй амьдралгүй, дээрээ хэдэн хулгайч залчихаад төрийн сүлд минь гээд бишрээд явж байдаг [хориотой үг] монголчуудыг хэд хоног хэл амаа билүүүдэх юмтай байлгаж буй та бүхэнд бүгдэд чинь их баярлалаа.

Хариулах 0 3
Зочин /202.9.42.31/

2017-11-19 11:40

Хурц руу хүн болгон дайраад л байна. Эцсийн эцэст хууль хяналтын байгууллага хав дараад өнгөрдөг томчуудын гэмт үйлдлийг илчлэх оролдлого бүрийг ард түмэн бид өөрсдөө нухчин дарж байгаам биш бээз? Магадгүй замхраад өнгөрч байгаа олон хэргийн зах зухыг алдах юмгүй болсон хойноо ард түмэнд дуулгая гэж бодсон ч юм бил үү? Албан ту[хориотой үг]лын шантааж гэж харахаас илүү ямархан явдал болоод байгааг тунгаан бодож дээр дооргүй бодох ёстой юм биш үү.. Гээндээ ч гоондоо ч байна. Төрийн нууц нэрийн дор хууль бус үйлдэл хийж болохгүй. Наанатай цаанатай л баймаар бн. Манайхан нэг шуурахаараа аална шүү.

Хариулах 0 1
Зочин /202.131.242.227/

2017-11-19 11:26

General hun general shig l baih estoi ZORIGTOI SHIIDEMGII BURUU ZUILIIG BUT TSOHIDOG ZUV SHUDRAGA BAIVAL ARD TUMEN HURTSIIG PUTIN SHIG DEEDLEH BOLNO GETEL TER TEGSENGUI .ARD TUUNIIG YAMAR HUN BE GEDGIIG MEDEJ AVLAA.HURTSAD BARITSAALAGDSAN GISHUUD HURTSTAIGAA HAMT HARIUTSLAGAA UUREED TURUUS YAVTSGAA TEGVEL SHUDRAGA BOLNO.

Хариулах 0 0
Зочин /188.221.23.54/

2017-11-19 11:18

Хүмүүс энэ хүнийг шантааж гээд л онцгойлон авч шүүмжлэх юм. Гэхдээ энэ чинь төр барьж байгаа хүмүүс хэр их шантаажлуулах юмтай болоод хоорондоо луйвараа ч, авилгалаа ч, оффшороо ч яг шийдэж чаддагүй харин хийж байгаа дүр эсгэцгээдэгийн тод жишээ биш үү? Төр нь баталсан хуулиа өөрсдөө дагадаггүй болоод төрийн алба нурж, гажуудаж байгаа хэрэг биш үү? Монголын улс төрчид хэн сайн бодлоготойгоороо биш, хэн илүү туршлагатай, эрдэм мэдлэгтэйгээрээ өрсөлдөж төр барих биш харин хэн илүү шантааж хийдэгээрээ, хор найруулдагаараа өрсөлддөг болсоны тод жишээ биш үү? Хурц хөгийн амьтан, адгийн [хориотой үг]р байж болно. Гэхдээ минийхаар бол тэр хөгийн амьтан, адгийн [хориотой үг]р бол өнөөгийн Монголын толинд туссан дүр. Улс төрчид, эрх баригчид дагалдан бачсагчид та бүхэн энэ Хурц гэдэг толинд өөрсдийгөө сайн харж ав. Дургүй чинь хүрвэл бид өөрсдийгөө засах цаг нь иржээ гэсэн үг. Өөрөөр өрсөлдөх хэрэгтэй болжээ гэсэн үг.

Хариулах 0 0
Хурцаа одоо чи нэгэнт дууссан тул эх орныхоо толоо нэг амьсгалчихаач /71.218.185.73/

2017-11-19 11:06

Хурц чи элбэгээгээ хорлоод с. Баярыг чирээд ухчих зориг гаргачихаач аймхай гологоо

Хариулах 0 0
Зочин /66.181.183.181/

2017-11-19 10:44

Хурц ер нь генералаас өмнө ямар цолтой байсан хүн бэ.офицерийн бага дунд цол байсан юмуу.Элбэгдорж шууд генерал цол өгчихсөн юм бишүү

Хариулах 0 0
Зочин /27.123.212.131/

2017-11-19 11:09

Ахлах дэслэгч

Хариулах 0 0
Зочин /150.129.141.113/

2017-11-19 10:19

Яг үнэнийг нэмэлт хачиргүйгээр шударга хэллээ ..

Хариулах 0 0
Зочин /202.9.42.251/

2017-11-19 10:06

Эмүжин минь юутай үнэн.

Хариулах 1 3
Зочин /202.9.40.73/

2017-11-19 08:40

mundag emegtei shudarga heljee sain bna

Хариулах 1 2
Сэнгээ /202.9.43.181/

2017-11-19 08:07

Т э н э г лэл гэдэг үг хориотой зохисгүй хэллэгт ордог юм байх даа

Хариулах 0 0
Сэнгээ /202.9.43.181/

2017-11-19 08:03

МАНАН-гийн луйвар [хориотой үг]лэл бүр цагаандаа гараад бүр хэнээс ч айж ичихээ байгаад байхад хөөрхий ард түмэн дахиад л сонгоод гаргаад ирнэ.Өрөвдөлтөй [хориотой үг] ард түмэн!!!!

Хариулах 0 1
Munguu bagsh /203.91.117.8/

2017-11-19 07:43

Emujin sain baina. Naaduulygaa ugiin ildeer undiikhgui boltol ni khyargaad ug!

Хариулах 1 1
ЗочинЦ.Дарьзав /103.10.22.24/

2017-11-19 00:11

Төрийн дампуурлыг харуулж байна.ТЕГ дарга байсан хүн ийм юм яриад сууж байдаг.УИХ-н гишүүд нь эмээгээд сууж байдаг.Энэ бишээ.Бид ямар улсуудаар төрөө бариулаад байнаа

Хариулах 0 3
Зоzochinчин /182.160.5.114/

2017-11-18 22:24

Dashiin MUndaa bol ene [хориотой үг]iin derged harin ch hun bsan yum shuu.Iim shaldaa buusan er bsan bol mongoliin ataman gej hen ch helehgui hamgiin azgui ereer Hurtsiig todruulah heregtei .Ard tumendee muusain [хориотой үг]nuudiin bulhaig delgeed bi ugiin iim l er hun geed tseejee deldeed suuj bh bsan bolovch uneheer atga hurehgui ER gedeg ni haragdlaa.Ashig sonirhol ed hurungund nudee uhaj uguhuus butsahaa bsan hugiin hun baijee

Хариулах 0 1
Зочин /122.201.21.13/

2017-11-18 22:05

Дашийн Мундаагийн авга дүү Хурц бол Элбэгдоржийн нохой, эзэн нь хаа[хориотой үг] "туу" гэнэ тийшээ дайрна. Монголын рецедивуудыг толгойлчихсон ганц улс төрчид ч биш бизнесийг рекетэлж байгаа. Одоо далимдуулаад хэрэг үүсгээд бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй, тээр жилийн центрпоинтын үйл явдал шиг.

Хариулах 2 3
Зочин /202.179.31.27/

2017-11-23 17:44

Цөөхөн монголчууд чинь их 2 том гүрний дунд зүгээр 1 тэсээд байгаа юм биш.Их өвөг дээдэс эзэн Чингэс биднийгээ харж хамгаалж байгаа ягшигаа цааш нь хаячих өөрсөдөө амгалан тайван байж үр хүүхэдээ зөв өсгөж өөрсөдөө эх нутагтаа эрүүл саруул энх амгалан амьдарцгаая.Нүгэлтэнгүүдийг угаасаа гэсгээх нь тодорхой нүүдэлчин монголчууд сууриншилд орсон ч даяарчлагдсан ч ялгаагүй хэн ч дийлэхгүй одоо 10 орчим жил тэсцгээ түүх нь болж байгаа ш дээ.

Хариулах 1 1
Зочинbolor /66.181.161.121/

2017-11-18 21:40

HURTS BOL JINHENE SHUDARGA ER HVN

Хариулах 3 1
Зочин /59.153.87.5/

2017-11-18 19:58

Удахгүй чад хиих байхааа энэ хурц.нөгөөдүүл нь иэдээж насаараа дарамтлуулж амьдрахгүй нь тодорхой

Хариулах 2 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.