НҮБ-ын чуулга уулзалтад зориулсан танилцуулга видео бэлэн болжээ

2017-11-20 13:29


    НҮБ-ын COP23 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн 23 дахь удаагийн чуулга уулзалтад зориулан хийсэн, Монгол Улсын богино хэмжээний танилцуулга киног энэ сарын 16-нд танилцуулжээ.


 

 

 



     БОАЖЯ болон Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрөөс бэлтгэсэн дэлхийн дулаарлын үр нөлөөг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход ойн оруулах хувь нэмрийн тухай богино хэмжээний энэхүү кино, танилцуулгад “Эх Дэлхийн мисс-2016” тэмцээний шилдэг оролцогч  А.Баярцэцэг тоглосон байна.


    ХБНГУ-ын Бонн хотноо болж буй  “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц”-ийн Талуудын 23 дугаар бага хурлын үеэр Азийн гурван улс танилцуулга хийж байгаагийн нэг нь Монгол Улс юм.


    ESA— Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай ойг бий болгоход чиглэсэн стратеги боловсруулахаар ажиллаж байна. Иймд Монгол Улс тайгын экологийн бүсийн олон талт хамтын ажиллагааг дэмжсэн сүлжээг хамтран байгуулах талаар тайгын экологийн бүсэд орших улс орнууд болон хандивлагчдад хандан уриалж буй.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.