Ерөнхийлөгчийн охины бүтээлийг улсын санд хадгална

2017-11-21 11:22


    2017 оны улсын санд худалдан авах  дүрслэх урлагын бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Номингийн “9162631 Hz” монгол зураг шалгарчээ.




    Б.Номин нь 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг Монгол зургийн мэргэжлээр төгссөн. 2012 онд “Дотоод сэтгэл”, 2014 “Эрсдэл дагуулсан тоглоом”, “Сэтгэлийн өнгө” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан юм.


    Тэрээр дээрх   “9162631 Hz”  бүтэлээрээ ертөнц дээр оршин байгаа амьд биет бүхэн бурхан чөтгөр ч цаг хугацаанаас хамааралтайгаар оршдог,  хүн төрөлхтөн өөрсдийгөө энэ ертөнцийн эзэн мэт аашлах болов ч хүний амьдрал ердөө л “Цезийн цаг” хэлбэлзэл мэт үзэгдээд өнгөрөх үзэгдэл юм гэдгийг илэрхийлэхийг зорьжээ.


    “Цезийн цаг” гэдэг нь 1 секундээс ч бага цаг хугацааг хэмжих нэгж бөгөөд 1 секундэд 9 тэрбум 192 сая 631 мянга 770 саяны 007802 удаа хэлбэлздэг.


    Энд нэмэхэд: Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах шалгаруултанд 98 уран бүтээлчийн 131 дэсийн 180 ширхэг 369 иж бүрдэл бүхий уран бүтээл ирснээс таван уран бүтээлчийн бүтээлийг улсын санд худалдан авахаар шийвэрлэсэн байна.


    Энэ онд улсын санд хадгалахаар  шалгарсан бүтээлүүдийг танилцуулбал:


    Н.Батбаяр: “Дайчин” /уран баримлын бүтээл/



Н.Сүхбүрэн: “Хязгааргүйн алсад” /керамик бүтээл/


 

Д.Цолмон: “Дэлгэр нутаг” /уран зураг/



Б.Номин: “9162631 Hz” /монгол зураг/

 

    ESA— Уралдаанд ирсэн бүтээлүүдээс мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс өндөр үнэлгээ авсан 60 гаруй уран бүтээлийн каталогийг хэвлэн гаргаж байгаа нь бүтээлүүдийг олон нийтэд таниулах арга хэмжээ болж буйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.