Г.Ганболд: Ерөнхийлөгчийн дараалсан хориг орон нутагт ажил алдуулж байна

2017-11-23 11:28

 

     Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.



 

    ESA— МАН-ын 28 дугаар Их хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Улс орны өнцөг булан бүрээс төлөөлөгчид цуглаж намын асуудлаа хэлэлцэж байна. Нийгэмд хүлээлт өндөр байсан энэ их хурлаас гарсан шийдвэрүүд намын гишүүд төлөөлөгчдийн сэтгэлд нийцэж чадаж байна уу?


     -Манай намын 28-р Их хурал энэ өдрүүдэд хуралдаж байна. Энэ хурлаас монголын ард түмэн, МАН-ын гишүүд их зүйлийг хүлээж байгаа. Ер нь энэ нам цаашдаа ямар бодлого үйл ажиллагаа явуулах юм. Мөрийн хөтөлбөртөө бодлогын ямар томоохон өөрчлөлтүүд оруулах юм. МАН-ыг цаашид хэн гэдэг хүн удирдаж явах юм. Цаашдаа энэ намын эв нэгдлийг хэрхэн хангах юм зэрэг маш олон сэдвийг хөндөн хуралдлаа. Энэ намын бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалж цаашдаа Монгол Улсын эдийн засаг, хөгжил дэвшил хэр хурдацтай явах вэ гэдэг нь шууд хамаарна. Энэ олон хүлээлтэд цэг тавьсан ийм Их хурал болж өнгөрч байна.


     ESA—Энэ Их хурлаар намын шинэ даргатай боллоо шүү дээ. Энэ үр дүн таны хүссэн сонголт мөн байв уу?


     -Тийм ээ, мөрийн хөтөлбөрөө шинэчилсэн.  Намын дүрэмд бас өөрчлөлт оруулсан. МАН-ын шинэ даргыг бас сонгосон. МАН-ын даргыг сонгох процесс бол үнэхээр нийгмийн хүлээлттэй нийцсэн гэж ойлгож байгаа. Ер нь МАН-ын бодлогыг цаашдаа шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулж явна гэдэг томоохон зорилтыг барьж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй ажиллана гэдэг бол нийгмийн сэтгэл зүй, шинжлэх ухааны олон судалгаан дээр тулгуурлаж шийдвэр гаргахыг хэлж байгаа юм. Тийм учраас МАН-ын 1300 гаруй төлөөлөгчид яг нийгмийн захиалгаар санал хураалтад оролцсон гэж дүгнэж болно.

     ESA—Ер нь бол намын дарга нь Ерөнхий сайд болох уу. Ерөнхий сайддаа намын даргын эрх мэдлийг давхар олгох уу гэдэг асуултад цэг тавьчих шиг боллоо?


    -Тийм. Энэ бол хамгийн чухал. МАН-ын дүрмэнд намын дарга Ерөнхий сайд байх заалт бий. Энэ заалт зөрчигдсөнөөс үндсэндээ түрүүчийн Засгийн газрын огцрох шалтгаан болсон. Хэрэв МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаа хийгээд явсан бол МАН доторхи зөрчил, Засаг огцруулах асуудал үүсэхгүй байх байлаа. Тэгэхээр төрийн эрх мэдэл, засгийн эрх мэдэл, намын эрх мэдэл нэг гарт очиж байж бодлогын зөрүүгүй болно.


    ESA— Намын даргын төлөө эцсийн мөч хүртэл өрсөлдсөн Д.Хаянхярваа гишүүний тухай та юу хэлэх вэ?


    - Д.Хаянхярваа сайн улс төрч. Гэхдээ энэ сонголт бол өөрөө хувь хүнийх нь зан байдал, чадварыг харахаас илүүтэй нэн тэргүүнд ямар бодлого баримтлахыг нь харж сонгосон сонголт болсон. Тухайлбал Д.Хаянхярваа гишүүн нам, төр хоёрыг салгаж явна гэж мэдэгдсэн. Хэрэв Д.Хаянхярваа  дарга болсон бол намын дарга нь сул гишүүн, УИХ-ын дарга нь өөр хүн. Ерөнхий сайд нь парламентаас гаднаас томилогдсон гээд маш олон толгойтой болж хувирах эрсдэл бидэнд байсан.

      ESA—Тийм учраас л намын Их хурлын гишүүд У.Хүрэлсүхийг сонгосон болов уу. Хүлээлт ихтэй байсан МАН-ын Их хурал дуусаж байна. У.Хүрэлсүх намын дарга болсноор Ерөнхий сайд, Засгийн газрын тогтвортой байдал аюулгүй боллоо. Одоо ямар ч шалтаггүй ажлаа л хийх үйлдлээ шүү дээ.  Өвөлжилтийн бэлтгэл ажил аймгуудад хэр хангагдсан бэ. Ялангуяа танай Өвөрхангай аймаг бэлтгэлээ хэр базаав?

    -Өвөлжилтийн бэлтгэлээ хийсээр байна. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл гэж хоёр хуваан хийж байна. Төв суурингийнхаа бэлтгэлийг үндсэндээ хангасан. Өвөрхангай аймагт орон нутгийн өмчит нүүрсний том уурхай байна. Энэ уурхай зөвхөн Өвөрхангай аймгийг дулаанаар хангахаас гадна аймагтай зэргэлдээ таван аймгийг нүүрсээр хангаж байгаа. Ингэхээр эрчим хүчний доголдол, дулааны хомсдол тулгарахгүй. Харин мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хүнд байна. Манай аймгийн хувьд өнгөрсөн жил 5 сая 208 мянган толгой мал тоолуулж улсад хоёр жил дараалан хамгийн олон малтай аймгаар тодорсон. Нэг гэм нь манай аймаг газар нутаг багатай. Энэ утгаараа бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн төвөгтэй байдалтай байна. Энэ зуны хувьд  7 сая орчим мал аймгийн хэмжээнд зуслаа. Тэгэхээр энэ өвөлдөө зуншлага тааруу байсантай холбоотойгоор отор нүүдэл маш их байна. Зөвхөн аймаг дотроо гэхэд  500 гаруй өрхийн 1 сая нэг зуу гаруй мал өвөлжиж байна. Гадны сумд руу 50 гаруй өрхийн 150 мянга гаруй мал оторлож байна.

     ESA—Энэ отрын асуудлыг хэрхэн зохицуулах вэ?  

     -Энийг зохицуулахын тулд зуншлага сайн байсан хөрш зэргэлдээ аймгуудтай Засаг даргын төвшинд ярилцаж тохиролцож байгаа. Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар бид нар улсын нөөцийн гурван салбарт 50 орчим мянган килограмм өвс, мөн 500 орчим тонн тэжээл бүрдүүлж байгаа. Аймгийн нөөцийн хувьд Дорнод аймаг, Сүхбаатар аймгаас 60 мянган килограмм боодол өвс худалдан авч сумдын аюулгүйн нөөцөд хадгалж авлаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлдэж буй өвс тэжээлийн нөөц хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ зуншлага тааруу байсан учраас цас орсон ч, ороогүй ч өвөлжилт хүндрэх магадлал өндөр байна. Бид нарын нэг алдаа нь өвөлжилт хүндэрсэн үед, мал бүр муудсан үед улсын нөөцийн өвс өгдөг нь малд ямар ч нэмэргүй оройтсон байдаг.  Тиймээс өвөлжит хүндрэхээс урьтаж үе шаттай дэмжиж байвал илүү үр дүнтэй.

 

 

     ESA—2017 оны төсвийн тодотгол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан нь өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдахад саад тушаа боллоо гэж их яригдсан. Ерөнхийлөгчийн хориг ажил явахад үнэхээр бодитоор саад болдог юм уу?


    -Нөлөөлөлгүй яахав. Цаг хугацааны хувьд их гарзтай л даа. Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн шийдэх эсэхээс хамаарч орон нутгууд төсвийн тодотголоо хойшлууллаа. 2018 оны төсөв хуулийн хугацаанд баталсан ч энэ өргөн барьсан төсөв дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хуулийн хугацаа дуусаагүй байгаа. Энд хэрэвзээ хоригийг хүлээгээд авчих юм бол хуулиараа 11 сарын 25-ны дотор аймгийн Засаг дарга ИТХ-даа 2018 оны төсвөө өргөн барьж танилцуулж, 12 сарын 5-ны дотор батлах ажлууд гацаанд орох эрсдэл харагдаж байна. Ерөнхийлөгчийн ээлж дараалсан хоригууд орон нутгийн ажилд цаг хугацаа алдахад нөлөөлж байгаа.

     ESA—Бодитоор хэд хоногийн хугацаа алдаж байна?

     -Хамгийн багадаа 14 хоног.

 

   ESA—2018 оны төсөв батлагдлаа. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт багтсантай холбоотойгоор нэлээд чамбай төсвийн төсөл боллоо гэж эдийн засагчид дүгнэж байна.  Тэр хэрээр аймгуудын төсөв хэр танагдав?


     -Энэ жилийн төсөв одоо бидний авсан мэдээллээр өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй орон нутгийн эрх мэдэл нэмэгдсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв ч өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна.  Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв ахиу байх тусмаа орон нутаг өөрийнхөө хүндрэлтэй асуудлыг шийдэхэд хамгийн чухал нөлөөтэй байдаг. Энэ санхүүжилт нэмэгдсэнд баяртай байна.


     ESA—Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр ирэх онд Өвөрхангай аймагт ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх вэ?


      -Бид иргэд нийгэмд тулгамдаж буй асуудлыг судалж байгаад тухайн жилээ нэг зорилтын жил болгож зарладаг. Ирэх он Өвөрхангайчуудын хувьд “Хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалалыг дэмжих” жил байх болно. Ингэхийн тулд “Хүүхдийн ордон” байгуулна. Хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөдөг, хичээлийн бус цагийг зөв боловсон өнгөрөөх газар байхгүйгээс гэмт хэрэгт холбогдох, эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн замын өвчин тээх, хүчирхийлэлд өртөх шалтгаан болж байна. Үүнийг таслан зогсоохын тулд ирэх онд шат дараалсан олон ажлыг хийнэ.

      ESA—Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

      - Та бүхэнд бас амжилт хүсье.    

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 31 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (31)

ЗочинZocnin /202.179.4.250/

2017-12-14 19:02

Ene dargiin yed manai aimag hogjloo yu ? Yaduus ihtei aimgiin tov Songuuliaar hodoodoor n songuuli ogyylcnine tegeed garcn ireed yu ch hiihgyi OOrsdoo eeljilj bayajsaar horvoogiin toosiig hodolgoj yavaa um shyy dee yas uman deer . Odoo byyr tsairah n ene yy yun eronhiilogcniin horig morig saad bolloo geed yu n shaltag toochood yavaa um be Icnij amidar dargaa Aimagtaa hurdan ir ariin ajil chini hetsyydlee

Хариулах 0 0
Зочин /66.181.161.116/

2017-11-24 13:17

Багш нараа сайжруул. МАН ний нөхөд юу хийж байна гэвэл барилга засвар хаана их мөншө орж ирихийг л оточ сууна. Хориг тавь зөв

Хариулах 0 1
Зочин /66.181.161.116/

2017-11-24 13:14

Ахмадын өргөө гэж хэрэггүй газар барьж мөнгө үрсэн. Ямар юмны ахмадууд өдөр бүр орж гарч явах вэ дээ. Ямар хэрэгтэй гэж тэрүүгээр орж явахын. Үүнмй оронд сургууль цэуэрлэг босгохгүй. Хайран 830 сая төгрөг. Хайран улсын мөнгө минь.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.116/

2017-11-24 13:02

017-11-23 17:39 hun buhen am muutai bgaa shu de, jaahan idej uugaadah, harin araa daagaarai, idsen uusan buh zuil chine il bgaa shu de, uchuuhen honhort baidgaa boddog l bh da, neg l ih arhi uusan hor nairuulsan nuhur

Хариулах 0 0
Зочин /66.181.161.116/

2017-11-24 13:01

Энэ одоо юу хийж явсан нөхөр вэ. Улсын төлөө гэж бодож яг харагдаач. Хормг гэж идихээ л яарч байгаа юм Архи ууж хэдүүлээ идих уух юмаа хуйвалдсан хуваасан улс. Засагын фракц 5 хүний баг бий. Одоо ямар ажил гарахуу хэдүүлээ яаж хуулийн дагуу юм шиг хуйвалдаж болох уу хэн нь хэдэн төгрөг олохуу. Чи зүтгэ би чамайг дэмжье гээд л явах юм. Шударга сайхан дарга удирдлага байхгүй хэцүүмаа.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Эрүүл л бх юм сан /66.181.161.116/

2017-11-24 12:56

Төрөхийн нярай нь хүнд төрсөн хүүхдэд минь цэвэрлэгч нь хүртэл эмч бусад хүмүүст юм авч өг тэгвэл хүүхэд нь нь сайжрах байх гэж хэлсэн байгаа юм.

Хариулах 0 0
Зочин иргэн /27.123.212.135/

2017-11-23 22:32

Яана даа энэ эмнэлэг гэж бөөн авилга эмч нар нь мөнгө авч үзнэ мөнгөгүй бол хөөж загнаж элдвээр хэлнэ хэвтэх гэхээр оргүй гэнэ юу ч мэдэхгүй их зантай эмч нар л байх юм дарга нар нь бүгд давхар ажил хийж мөнгө хүүлэгчид бас хувийн эмнэлэгт ажиллаж байна тэгээд дарга гээд хүн үзэх эмч олдохгүй танил талгүй бол үхэхэд амархан амбийц хөөсөн намаас сонгогдсон ажлын туршлагагүй их зантай залуучууд мөнгө авч үздэг эмч нараа хэлэхээр өмөөрч хайцаална үүнийг шалгадаг мэддэг газар байна уу тэтгэврийн авгай нараа гаргахгүй шинэ эмч нар авахгүй гар харна тэд нар нь залуучуудаа хөөргөж өдөр хоног өнгөрөөж амьдарна өвчтөн болон тэдний ар гэрийнхэн аргыг нь олох гэж авилга өгнө үүнийг шалгадаг газар гэж байна уу

Хариулах 0 0
Зочин /202.131.250.130/

2017-11-23 21:37

Энэ МАН. д ёстой нэг өөр цагт бол жорлонгийн цэвэрлэгчид ч тэнцэхгүй юмнууд л дарга хийх юмаа

Хариулах 0 0
Зочин /66.181.161.116/

2017-11-24 13:11

Мэсийн Батсайхан эмч ёстой аймар ёс зүйгүй мөнгөний төлөө нүд нь улаанаар эргэдэг. Залуу эмч нар нь дуурайх вий дээ. Шуналын тулам. Мөнгөгүй бол яах вэ одоо амьд гарахгүй цаг болж. Сайхан залуу эмч нарыг буруу юманд битгий уруу тат. Хүний төлөө байж сургах юмсан. Батсайхан мөнгө шууд холбоотой. Хүн бол дараагийн асуудал

Хариулах 0 0
Зочин /202.131.250.130/

2017-11-23 21:36

Хуцдаг гар вэ. Хориг хүлээгээд л ажлаа алдаа л... Ийм нэг амьсгаанууд үнэхээр бна уу эсвэл эвлүүлээд бна уу

Хариулах 0 0
Зочин /103.26.193.44/

2017-11-23 19:27

Eronhiilogchiin horigoos bolood hahuuli avah ajil ni zogsson bolohoos turiin ajil yavdagaaraa yavj baigaa. Arai l ih hahuuli avch baigaa gej ard tumen yariad baina. Yun ajil zogsoh. Avilgalchin dargatai aimag oodloh uu.

Хариулах 0 0
zochin /27.123.214.93/

2017-11-23 17:39

hun buhen am muutai bgaa shu de, jaahan idej uugaadah, harin araa daagaarai, idsen uusan buh zuil chine il bgaa shu de, uchuuhen honhort baidgaa boddog l bh da, neg l ih arhi uusan hor nairuulsan nuhur

Хариулах 0 0
Gg /66.181.160.93/

2017-11-23 14:53

Hudalch hulgaich zasag darga.

Хариулах 0 0
Зочинзасаг боль /66.181.160.93/

2017-11-23 14:18

Үйлчлэгчээр ажилд орох гэсэн чинь засаг дарга таныг мэднэ гэхийн. Та хэзээ ирих вэ?

Хариулах 0 0
Зочин /103.29.144.2/

2017-11-23 18:43

Үйлчлэгчийг засаг мэднэ гэж байх уу

Хариулах 0 0
Зочин /103.26.193.44/

2017-11-23 19:28

Zasag darga meddeg bolood udaj bainaa.

0 0
Зочинзасаг боль /66.181.160.93/

2017-11-23 14:17

Богд суманд баригдах сургууль цэцэрлэгийн барилгаас хэдэн зуун сая төгрөг олчих юм сан хэний компани надад ашиг их өгөх вэ гээд л толгой нь өвдөж байгаа энэ дарга.

Хариулах 0 0
Зочин /66.181.160.93/

2017-11-23 14:13

Орон нутгийн өмчит гэж хэлэхээс ич бидний өмчит ууххай 6 аймагийг хангадаг өөрсдөө тэхник эзскаватороо оруулж түрээслэж бас мөнгө иддэг олдог гэвэл үнэнд нийцнэ. Уурхайн соёлбн төвөөс их идсэн ханахгүймдаа энэ.

Хариулах 0 0
Зочин /66.181.160.93/

2017-11-23 13:52

Хүүхдийн ордон 1 тэрбум баригдах хөлс нь 200сая ккк.

Хариулах 0 0
Зочин /66.181.160.93/

2017-11-23 13:51

Идих мөнгө нь ихсэж баярлаж гэнэ.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.3/

2017-11-23 13:47

Муухай шуналтай засаг дарга. Харьцааны соёлгүй засаг дарга. Өвөрхангөй айиаг хуучин засаг дарга тэргүүн хатагтайгаа байсан бол ёстой сайхан байна.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.3/

2017-11-23 13:43

Huuhdiin ordonii barilga bariwal nas barsan naiziinhaa ehneriin kompanid awch ugch huwaaj idih tuluwluguu ali hediin gargachihsan bj uyn horig morig hurdan zuslah gediin bhdaa. Ahmadiin urguug 860 sayaar barij tend ni hedhen ovoo nar huzer muriitai toglodog oor hun ordoggui gazar bolsong humuus haramsaj yarij bna. Uuniihee orond tsetserleg surguuli l baridag bgaadaa. Hairan mongo. Zasag tendert oroltsoj humuust ajil awch ugchuud ooroo taliig ni zusalj bna. 200 say. Hairan mongo. 800 garan say r 5 dawhar baishin barinadaa. Hotiin kompani tendert oruulchaad buh ajilchidaa huuliin daguu haragduulj hii gargaj bolohgui gej zagnachihaad hiilgesenii daraa barilga barih gazar ni ooriin humuus ni bj bdagaa boli. ATG shalga 2017 onii tenderuud g.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.3/

2017-11-23 13:43

Huuhdiin ordonii barilga bariwal nas barsan naiziinhaa ehneriin kompanid awch ugch huwaaj idih tuluwluguu ali hediin gargachihsan bj uyn horig morig hurdan zuslah gediin bhdaa. Ahmadiin urguug 860 sayaar barij tend ni hedhen ovoo nar huzer muriitai toglodog oor hun ordoggui gazar bolsong humuus haramsaj yarij bna. Uuniihee orond tsetserleg surguuli l baridag bgaadaa. Hairan mongo. Zasag tendert oroltsoj humuust ajil awch ugchuud ooroo taliig ni zusalj bna. 200 say. Hairan mongo. 800 garan say r 5 dawhar baishin barinadaa. Hotiin kompani tendert oruulchaad buh ajilchidaa huuliin daguu haragduulj hii gargaj bolohgui gej zagnachihaad hiilgesenii daraa barilga barih gazar ni ooriin humuus ni bj bdagaa boli. ATG shalga 2017 onii tenderuud g.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.3/

2017-11-23 13:43

Huuhdiin ordonii barilga bariwal nas barsan naiziinhaa ehneriin kompanid awch ugch huwaaj idih tuluwluguu ali hediin gargachihsan bj uyn horig morig hurdan zuslah gediin bhdaa. Ahmadiin urguug 860 sayaar barij tend ni hedhen ovoo nar huzer muriitai toglodog oor hun ordoggui gazar bolsong humuus haramsaj yarij bna. Uuniihee orond tsetserleg surguuli l baridag bgaadaa. Hairan mongo. Zasag tendert oroltsoj humuust ajil awch ugchuud ooroo taliig ni zusalj bna. 200 say. Hairan mongo. 800 garan say r 5 dawhar baishin barinadaa. Hotiin kompani tendert oruulchaad buh ajilchidaa huuliin daguu haragduulj hii gargaj bolohgui gej zagnachihaad hiilgesenii daraa barilga barih gazar ni ooriin humuus ni bj bdagaa boli. ATG shalga 2017 onii tenderuud g.

Хариулах 0 0
Зочин /66.181.161.3/

2017-11-23 13:34

Hehe Дөрвөг аймгийг хангасан нүүрсний уурхайг найзаараа Дарга тавиад сайн ид гээд өгчихсөн баллаж байна даа. Уг нь сайн хүн хөл дээр нь тогтоогоод өгсөн газар юм сан. Баянтээг ч одоо хувийн нэг хүний карманд ихэнхи нь орж байна. Засаг болимоор юм. Хуучин дарга шигээ байлдаа. Юм юманд хувийн амбиц хөөлгүй дарга хүн шиг бай.

Хариулах 0 0
Зочин /27.123.214.124/

2017-11-23 13:00

Ха ха Ганболд минь чи угаасаа ажил хийхгүй л байгаа биз дээ юун ерөнхийлөгчийн хориг вэ

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.