Залуучуудад нээлттэй 1000 ажлын байр бэлэн байна

2017-11-23 14:29

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, оюутнуудыг цагийн ажлын байранд зуучлах зорилгоор өнөөдөр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар , Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж хамтран “Хөдөлмөр Нэмье” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна.

ЗХТБ-ээс долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү хөдөлмөрийн яармагт “Номин Холдинг”, “Вагнер Ази”, “Таван Богд”, “Y & R  Mongolia”, “Corprate Hotel”, “Blue Sky”, “Дашваанжил” зэрэг 20 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцож, нээлттэй ажлын байраа танилцуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд үйлчлэгч, жолоочоос эхлээд нягтлан хүртэлх 1000 орчим нээлттэй ажлын байрыг санал болгож буй юм. Мөн НХЭГ-аас хамтран ажиллаж буй байгууллагуудаасаа ирүүлсэн ажлын байрыг танилцууллаа. Үүнд байнгын 74, түр 34 ажлын байр багтаж байгаа аж. Түүнчлэн ЗХТБ-тэй хамтран ажиллаж буй аж ахуйн нэгжүүдээс 1000 гаруй ажлын байрны санал ирүүлээд байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Ажил олгогчдын хувьд тогтвор сууршилтай, багаар ажиллах чадвартай залуусыг ажилд авах сонирхолтой байдаг. Гэвч залуус тогтвор сууршилтай ажилладаггүйгээс гадна бусдаас шүүмжлэл хүлээж авахдаа ихээхэн дутагдалтай байдаг гэдгийг хөдөлмөрийн яармагт оролцогчид дурьдаж байлаа. Харин залуусын хувьд шинээр ажилд орж буй хүмүүсийнхээ нийгмийн баталгааг хангахад анхаардаг, цаашид мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүсэлтэй байна хэмээж байв.

Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж байгуулагдсан цагаасаа хойш буюу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 40 мянга гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 15 мянгыг нь цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан байна. НХЭГ болон ЗХТБ-д бүртгэлтэй ажлын байруудад залуус өдөр бүр бүртгүүлэх, анкет бөглөх боломжтой юм.

Өнөөдрийн хөдөлмөрийн яармаг 16.00 цаг хүртэл МЗХ-ны Залуус танхимд үргэлжилнэ.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.