“Сайхан бүсгүй”-чүүд нэгдэн 5 дахин бага өртгөөр цэцэрлэгийн өргөтгөл барьжээ

2017-11-23 18:19


     Сайхан сэтгэлт бүсгүйчүүд нэгдэж хүчин чадлаасаа хэтэрсэн ачаалалтай цэцэрлэгийн барилгыг  өргөтгөлөө.




    Хан-Уул дүүргийн долдугаар хороонд байрлах 73-р цэцэрлэгийн хүчин чадал нь 140 хүүхдийн хязгаартай. Өнөөдрийг хүртэл өөрийн хүчин чадлаа 2.5 дахин хэтрүүлсэн уг цэцэрлэгт 319 хүүхэд хүмүүжсээр иржээ. Фэйсбүүк платформын  давуу талыг нийгмийн сайн сайхны тулд үр дүнтэй ашиглаж буй “Сайхан бүсгүй” нээлттэй группын гишүүн бүсгүйчүүд нэгдэж уг цэцэрлэгт 50 сая төгрөгийн өртөгтэй өргөтгөл барьснаа өнөөдөр /2017.11.23/ хүлээлгэж өглөө.  Тэд 50 сая төгрөгийн хандив цуглуулснаар 110 кв бүхий стандартын шаардлага хангасан обьектийг барьж энэ хэмжээний барилгад зарцуулдаг 200-300 сая төгрөгийн нийтлэг жишиг, тогтсон ойлголтыг өөрчилж чадсандаа баяртай буйгаа хэлж байв.   
    Өргөтгөл барих ажлыг санаачилсан “Сайхан бүсгүй” группын админ Б.Дэлгэрмаа: “Тус хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь энэхүү 73-р цэцэрлэгийг онцлоход хүргэсэн” гэлээ.   


    Тодруулахад:  “Сайхан бүсгүй” группын гишүүд сайн үйлсээ үргэлжлүүлж хүртээмж муутай Сонгинохайрхан дүүрэгт шинэхэн цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэ ажилаа ирэх зуны төлөвлөгөөндөө оруулжээ. Тэд өмнө нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн мэс заслын тасгийг тохижуулж,  “Манна” асрамжийн төвийн тохижолт, бяцхан охин н.Цэлмэгийн хагалгааны зардлыг бүрдүүлэн хандивлаж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.