“Эмзэгхэн Сарнай” зодог тайлж магадгүй

2017-11-25 10:54

Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2017-2018 оны улирал эхлээд багууд одоогоор 18-20 тоглолт хийгээд байна. Шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн “бүх одод” статустай олон тоглогчид буурь сэлгэсэн нь энэ улирлыг өмнөх жилүүдийнхээс илүү хүлээлттэй болгоод байсан.

Энэ өөрчлөлт, нүүдэл дунд цагтаа “Улирлын үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртэж явсан “экс Бух” Дэррик Рөүз хаан Жеймсийн толгойлсон хүчирхэг Cleveland Cavaliers  багт нэгдсэн явдлыг бэртэл гэмтлээс болж амжилт уруудсан супер одыг аваргын бөгж зүүх боломжтой болох нь гэж олон шүтэн бишрэгчид нь горьдлого тээн хүлээж авсан. 


Гэвч улирал эхлээд л шагайгаа эвгүй гишгэж гэмтсэн “Эмзэгхэн Сарнай” өнөөдөр өглөө эхэлсэн Шарлотт Хорнетсын эсрэг хийх тоглолтод багийн сэлгээний бүрэлдэхүүн ч багтаж чадсангүй. Бэртэл гэмтлийн зовиур  Дэррик Рөүзт байгаа бололтой.  Тэрбээр одоо тулгараад буй нөхцөл байдлынхаа тухай хэлэхдээ, “Ер нь цаашид сагс тоглох талаараа нухацтай бодож үзнэ” гэж хариулжээ. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.