Хөдөлгөөн дутагдах нь хорт хавдар үүсэх нэг шалтгаан болдог

2017-11-27 15:34

ESA: Дам тамхидалт болон хиам, зайдасны хэрэглээ хорт хавдар үүсгэдэг.


      Хорт хавдрын өвчлөх тохиолдлын  тал хувь нь амьдралын эрүүл бус хэв маяг байдаг гэсэн дүгнэлтийг Америкийн хавдар судлалын нийгэмлэгийн судлаачид гаргажээ.


    Мэргэжилтнүүд АНУ-ын өвчлөлийн хяналт болон урьдчилан сэргийлэх төв болон Хавдрын үндэсний хүрээлэнгийн гаргасан мэдээллүүдийг судласан байна. Судалгааны үндсэн дээр тамхидалт болон дам тамхидалт, согтууруулах ундаа болон махны хэрэглээ, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэрэг нь хорт хавдар үүсэх үндсэн шалтгаанууд болдог гэсэн дүгнэлт гарчээ.


      Эдгээрээс хамгийн аюултай хүчин зүйл нь тамхины хэрэглээ байсан бөгөөд хавдрын тохиолдлын 19%, тэр дундаа уушигны хавдар болон нас баралтын 28,8 хувь нь тамхинаас үүдэлтэй хавдар байжээ. Харин өвчлөлийн 7,8 % , нас баралтын 6,5% нь таргалалтаас болсон байна.


       Хавдар судлалын нийгэмлэгийн судлаачдын үзэж байгаагаар хорт зуршлаас татгалзах, эрүүл хүнс хэрэглэн, биеийн хөдөлгөөн идэвхитэй байх нь хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг гэнэ.


       Энд дуулгахад, боловсруулсан махны хэрэглээ ходоодны хавдар үүсэх эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнд байх хавдар судлах олон улсын агентлагийн мэргэжилтнүүд гаргаж байлаа. Тэр дундаа хиам, зайдас гэсэн бүтээгдэхүүнүүд нь тамхи, дизель түлшний хорт хийтэй адил аюултай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.