Хятадын хакерууд Siemens-ийн системд халджээ

2017-11-28 12:32


        Хакеруудын цахим шуудангаар захидал илгээн, хэрэглэгчийн нууц мэдээллийг авдаг байжээ.




         Германы Siemens  концерн, Moody’s Analytics агентлаг болон GPS-ээр дамжуулан гео байршлын    систем боловсруулдаг Trimble компанийн  компьютерын системд халдсан хэрэгт буруутган Хятадын гурван хакерыг АНУ-д мөрдөн шалгаж байгаа юм байна.


        Хакерууд 2011 оноос эхлэн энэ оны тавдугаар сарын хооронд дээрх компаниудын  компьютерын системийг эвдэлж, арилжааны нууц бүхий мэдээллүүд, түүнчлэн Америкийн болон гадаадын ажилтнуудын хувийн мэдээллийг хулгайлсан гэнэ.


        Мөрдөн байцаалтын явцад, дээрх этгээдүүд цахим аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг Хятадын фирмийн ажилтнууд болох нь тогтоогджээ. Гэмт хэрэгтнүүд компаниййн ажилтнуудад цахим захидал илгээх заамар компьютерын вирус тарааж, нэн чухал арилжааны мэдээлэлд нэвтрэх боломжтой болсон байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.