Аялахыг санал болгох 10 орны тоонд Монгол улс багтжээ 

2017-11-30 12:24


ESA: Ирэх 2018 он Монголын гайхалтай байгаль, нүүдэлчин хэв маягийг сонирхох хамгийн сүүлийн жил ч болж магадгүй” гэж Fodor`s Travel бичжээ. 

 

Аялал жуулчлалын томоохон хэвлэлийн нэг болох Fodor`s Travel цахим хуудас ирэх жил аялж үзэхэд тохиромжтой 52 орныг жагсаажээ. Энэ жагсаалтын наймдугаар байранд Монгол улс бичигдсэн байна. 


Монгол улсыг нүүдэлчин ахуй хурдацтай хөгжих хотуудтайгаа зэрэгцэн оршдог өвөрмөц улс гээд зөвхөн нийслэлээр нь төдийгүй хөдөө нутгийг үзэх хэрэгтэй гэж сэтгүүлийн редакц санал болгосон байна.  Хөдөөний хүмүүс “жуулчдыг  гүүний сүүгээр хийсэн айраг гэх амтат ундаагаар дайлна” хэмээн сэтгүүлд онцолжээ. 


Хаврын сүүл үеэс намрын эхэн хооронд хугацаанд Монголд аялахад хамгийн тохиромжтой гэж зөвлөсөн байна. Долоо болон наймдугаар сард жуулчдын хувьд хамгийн сонирхолтой үе, учир нь энэ үеэр Монголын Үндэсний баяр “Наадам” болдог гэж танилцуулжээ. 


Мөн жуулчдыг жип, мотоцикл эсвэл хувийн жолооч хөлслөн Хархорины Эрдэнэзуу, Говийн дуут хадыг үзэж, Монголын нүүдэлчдээс ноос ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн худалдан авч дэмжихийг уриалсан байна. 


“Цаг уурын өөрчлөлтийн улмаас нутаг орон нь цөлжиж, нүүдэлчид олноор Улаанбаатар хотыг зорих болсон. Ирэх 2018 он Монголын гайхалтай байгаль, нүүдэлчин хэв маягийг сонирхох хамгийн сүүлийн жил ч болж магадгүй” гэж Fodor`s Travel бичжээ. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.