Дархан-Уулд 20 ажилчин угаарын хийн хордлогонд оржээ

2017-12-01 12:32

     2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй байдал илэрч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.


     Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна.


Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.


        Энд нэмэхэд угаар гэдэг нь углерод буюу нүүрс төрөгч гэсэн орос гаралтай үг. Бид нүүрс төрөгчийн дан исэл, дутуу исэл ч гэж хэлдэг энэ хийний хордлогын талаар зөвлөгөө хүргүүлэхээр зорив. 1857 онд Францын эрдэмтэн Claude Bernard нүүрс төрөгчийн дутуу ислийн хордлогыг анх тодорхойлсон.  Хүчилтөрөгчийн 1 атом нь нүүрстөрөгчийн 1 атомтой нэгдэж угаарын хий үүсгэдэг. Нэгдсэн хорт бодис юм. Үнэргүй, өнгөгүй, амтгүй, агаараас хөнгөн, тогтвортой, шатамхай хий. Иймд хүн болон амьтан хордсоноо мэддэггүй.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.