Дүүргийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана

2017-12-02 12:07

 

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон. 



 

         Энэ хүрээнд  Найлайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв ажлын болон амралтын өдрүүдэд 24 цагаар ажиллах бол Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 09-20 цаг хүртэл ажиллана.

        Харин нийслэлийн төвийн  зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн  эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”  ажлын өдрүүдэд  17-22 цаг, амралтын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллаж томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэх юм байна.  
 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.