Түүхэн дэх хамгийн үнэтэй 10 сүлд мод 

2017-12-03 16:13
Түүхэн дэх хамгийн үнэтэй 10 сүлд мод 


Зул сарын баярын гацуур модны түүх МЭ VII зууны өмнө Герман улсаас эхтэй.


Цаг хугацаа өнгөрсөөр ямар гацуур модыг хэрхэн чимэглэх нь тухайн хүний бэл бэнчинг илтгэх нэг үзүүлэлт болов. Дэлхийн хамгийн үнэтэй гацуур модыг жагсаахдаа зөвхөн материал хийц төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнийг харгалзан үзжээ.


10. Vermont Pre Lit-гийн хиймэл гацуур

 

10. Vermont Pre Lit-гийн хиймэл гацуур


Энэ хиймэл мод өнгө бүрээр гайхалтай гэрэлтдэг, мөчир бүр нь маш амархан угсарч болохоор хийгджээ. 2,5 м өндөр, хамгийн орчин үеийн технологиор үйлдвэрлэснээр онцлог. Үнэ нь 850 ам доллар.


9.  Pre-Lit Frasier-ийн хиймэл гацуур 

 

9.  Pre-Lit Frasier-ийн хиймэл гацуур 


Үүнийг чимэглэсэн 1350 гэрэл өнгө бүрээр гэрэлтдэг нь гойд содон харагдуулдаг аж. Гэрэл нэг бүрийг эвдэлгүй салгаж авч болдог давуу талтай. Зул сарын баяраа 3 м өндөртэй энэ гацуураар гоёхыг хүсвэл 1000 ам доллар төлөх хэрэгтэй болно.



8. Конъякаар чимэглэсэн Sofitel London St. James-Black гацуур 

 

8. Конъякаар чимэглэсэн Sofitel London St. James-Black гацуур 


Маш нарийн гар хийцийн ган тулгууртай энэ сүлд модонд гар хийцийн 200 орчим 24 кратын алтан лонхтой конъяк бэхэлжээ. Тансаг зэрэглэлийн сүлд мод 55 мянган ам долларын үнэтэй. Үүнийг зочид буудлын хүлээлгийн танхимд байрлуулж үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах зорилгоор бүтээлгэжээ. Оройноосоо сууриа хүртэл аюулгүй байдлыг чанад тооцоолж хийсэн алтан гацуурын өндөр 5 м.

 


7. Steve Quick Jewelers-ийн ширээний алтан гацуур

 

7. Steve Quick Jewelers-ийн ширээний алтан гацуур


Гоёмсог загварыг нь Steve Quick гаргасан энэ гацуурын борлуулсан өртгийг Америкийн Хорт хавдартай тэмцэх нийгэмлэгт зарцуулах зорилгоор бүтээжээ. Цагаан алтан орой, очир эрдэнийн чимэглэлтэй 18 кратын алтан гацуурыг Чикаго дахь гоёл чимэглэлийн компанид үйлдвэрлэсэн гэнэ. 500 мянган ам доллларын үнэтэй тансаг зэрэглэлийн энэ гацуурын чимэглэл бүрийг зул сарын баярын дараа өөр зориулалтаар ашиглаж болох юм. 

 


6. Soo Kee гоёлын дэлгүүрийн очир эрдэнийн гацуур

 

6. Soo Kee гоёлын дэлгүүрийн очир эрдэнийн гацуур


Сингапурын нэгэн том худалдааны төвд байрласан 6 м өндөртэй сүлд мод 21 798 ширхэг үнэт очир эрдэнэ, 3000 ховор болор эрдэнээр чимэглэснээрээ анхаарал татна. Өртөг нь 1 сая ам доллар ажээ.

 


5. Вашингтон хотын төв сүлд мод

 

5. Вашингтон хотын төв сүлд мод


Вашингтонд 1964 оноос хойш жил бүрийн зул сарын баяраар уламжлал болгон чимэглэдэг гацуур модыг хамгийн үнэтэй нь гэсэн цуу яриа гарснаас хойш өртөг нь өссөн гэж үздэг. Жил бүр шинээр байрлуулж чимэглэдэг уг гацуурыг 1 сая ам доллараар үнэдэг.

 


4. Ginza Tanaka гоёл чимэглэлийн дэлгүүр дэх ширээний гацуур

 

4. Ginza Tanaka гоёл чимэглэлийн дэлгүүр дэх ширээний гацуур


Гинза Танакагийн загвараар хийгдсэн энэ гацуурыг 240 төрлийн ховор эрдэнийн чулуугаар чимэглэжээ. 24 кратын алтан цацаг, сувд, очир эрдэнээр чимэглэсэн 1,6 сая ам долларын үнэтэй гацуур 20 орчим кг жинтэй.

 


3. Такашимаяа их дэлгүүрийн бяцхан сүлд мод

 

3. Такашимаяа их дэлгүүрийн бяцхан сүлд мод


Сүлд модны сайхан нь өндөртөө биш, хэр үзэсгэлэнтэй харагдаж байгаагаас хамаарна гэдгийг энэ мод илтгэнэ. Үзэсгэлэнт цэцэгс, 400 ширхэг очир эрдэнээр чимсэн нь 1,8 сая ам долларын өртөгтэй болгожээ.

 


2. Хонг Хонгийн Сваровский болор унжлагатай лед гэрлэн сүлд мод

 

2. Хонг Хонгийн Сваровский болор унжлагатай лед гэрлэн сүлд мод


Гадна талбайн 30 шахам метр өндөртэй, Сваровский болроор чимсэн сүрлэг гацуурын жинхэнэ өртгийг тооцоолох боломжгүй боловч үнэ цэнэ, бүтээсэн хөдөлмөр нь дэлхийн хоёр дахь үнэтэй сүлд мод болгосон гэдэг.

 


1.    Эмират Палас зочид буудлын сүлд мод

 


1.    Эмират Палас зочид буудлын сүлд мод


Абу Даби хотын долоон одтой Эмират Палас зочид буудлын гол танхимд сүндэрлэх тансаг гацуур 11,4 сая ам долларын үнэтэй. Маргад, очир эрдэнэ, сувдаар чимэглэсэн энэхүү гоёмсог гацуурыг үзэхээр дэлхийн өнцөг булангаас хувийн онгоц, үнэтэй машин хөлөглөгч баячууд хуран цугладаг ажээ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.