Ургамлын тосыг буцалгавал сэтгэцийн өвчин үүсгэх хорт бодисууд үүсдэг

2017-12-04 14:06

                                            

Доктор Ж.Ганбаатар: Ургамлын тос, зөгийн бал хоёрыг хэзээ ч халааж хэрэглэхгүй

 


        НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН  зэрэг тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

Тос 1770С-2110С хэм хүртэл халдаг


         Цэвэршүүлсэн ургамлын тос: Манай улсад худалдаалагддаг ургамлын  тосны ихэнхи нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тосон гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл  мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг. Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.


Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг


Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашигладах транс тос болох бусад хорт бодисууд үүсдэг.


          Цэвэршүүлээгүй ургамлын тос: Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр хэрэглэх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусад дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.