Цаг цохьж байна... Энэ зүүний цохилт хэн нэгэнд аймшигтай хэцүү сонсогдож байна

2017-12-04 14:31

        

    ТЭРБУМЫН ЭМЧИЛГЭЭТЭЙ ТУЛАЛДАЖ БУЙ  Б.Тэмүүлэн хүүгийн тухай

 

Дуучин Г.Эрдэнэтунгалаг, хөтлөгч Г.Алтантүрүү нар 6 настай хүүд тэрбум төгрөг босгохоор нэгджээ


        Бат-Эрдэнэ овогтой Тэмүүлэн хүү 6 настай. Бяцхан хүү зөвхөн хүүхдэд тусдаг   Нейроплазтома буюу “Мэдрэлийн эсийн хорт хавдар” гэх нэн ховор өвчнөөр оношлогдоод 8 сар болж буй юм. Монголд уг өвчний хоёр дахь тохиолдол ийнхүү Б. Тэмүүлэн хүү, түүний ээж аавд хүнд цохилт боллоо. Хүүгийн гэр бүл, аав ээжийн найз нөхөд хамтран өнгөрсөн хавраас буюу гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл эмчилгээний зардалд шаардагдаж буй 1 тэрбум төгрөг цуглуулахаар ажилласан байна. Сайхан сэтгэлт монголчуудын тус  дэмээр 250 сая төгрөг цугларч энэхүү хандивын мөнгөөр БНСУ-д нийт 9 удаагийн хими эмчилгээ, хавдар авах хагалгаа, олон удаагийн нарийн шинжилгээ, эмнэлэгийн ор хоногийн төлбөрт зарцуулагдаж хүүг өдий хүртэл амьдруулах амь тариа болж чаджээ.   

 

          
         Бяцхан хүү Б.Тэмүүлэнгийн өмнө гурван хагалгаа, 11 хими эмчилгээ, нөхөн сэргээх болон туяа эмчилгээ хүлээж буй.  Хүүгийн эмчилгээний нийт зардалд 500 сая вон буюу ТЭРБУМ гаруй төгрөг шаардлагатай байснаас 750 орчим сая төгрөг дутаж буй юм.


       ТЭРБУМ төгрөг гэдэг жирийн дундаж гэр бүлд дааж давшгүй өртөг хэдий ч Б.Тэмүүлэнгийн аав, ээж байж болох бүх арга замаар хүүгээ аврахыг хүсч буй юм. Хэрвээ хүүгийн эмчилгээ, хагалгааны зардал тасралгүй үргэлжлүүлж чадвал эдгэрэх магадлал 98 хувь гэдгийг эмч нар хэлжээ. Эмнэлгийн хэллэгээр бол энэ нь бүрэн эдгэх боломжийг заадаг байна.


      Энэхүү хандивын аянд МУСТА, “Хайрлаарай 365” ТББ-ын тэргүүн дуучин Г. Эрдэнэтунгалаг, “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г. Алтантүрүү, зохиолч, найруулагч С. Баярсайхан тэргүүтэй урлаг соёлын нэр бүхий хүмүүс нэгдэж Б. Тэмүүлэн хүүд сэтгэлийн дэм, эмчилгээний зардлыг нь олох  ард олны “ТЭМҮҮЛЭНД ТУСЛАХ АЯН”-г албан ёсоор зарлаж байна.


      Б.Тэмүүлэн эдгэх боломжтой. Гурван сая монголоос хоёрхон хүүд оноож нүүрлэсэн  аюулт өвчний савраас Б.Тэмүүлэн хүүг аврах боломж нь таны сайхан сэтгэл юм. Б.Тэмүүлэн хүү эмчилгээгээ цааш үргэлжлүүлэхээр БНСУ-ын Самсунг эмнэлэгт горьдлого тээн хэвтэж буй юм.

 

Дансны дугаар:
Хаан банк Б. Тэмүүлэн 522 003 4090
Солонгос улс дахь Shinghan банк 110 473 899 640
Холбогдох утас: 88087736, 99575353

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /66.181.160.84/

2017-12-08 08:53

Нейробластома гэдэг өвчнөөр Монголд 6-7 тохиолдол байдаг. Зарим мэдээллээ зөв хийгээрэй.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.