Оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэний дүрд ХУВИРЧ, ТУРШИЛТ хийв

2017-12-04 18:01


     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нөхцлийг энгийн аргаар бүрдүүлэх боломж бий гэдгийг хэсэг оюутан туршилтаар баталлаа.




       Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах нөхцөл боломжийг өнөөг хүртэл хангаагүй байна. Их мөнгө, цаг хугацаа зарцуулж, Төрөөс оновчтой бодлого хүлээхгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд ийм боломжийг бий болгох гарч иргэн бүрт бий гэдгийг харуулахыг зорьсон оюутнууд бол СЭЗДС-ийн оюутан Э.Жавзан, Б.Энхзаяа, Э.Ундрах, М.Анундарь, А.Эрдэнэмандал нар юм.


      Тэд сургуулиас нь даалгасан Нийгмийн дадлагынхаа хүрээнд Тэргэнцэртэй иргэдийн зам тээврийн асуудал, хүртээмжтэй байдал сэдвийг хөндөж, тулгарч болох бэрхшээлүүдийг биеэр амсаж, туулахаар шийджээ. Тэд тэргэнцэрт сууж хөгжлийн бэрхшээлтэй иргэний дүрд “хувиран”, Улаанбаатар хотын гудамж талбай, үйлчилгээний газруудаар аялсан байна.


       Хэцүү, хүнд мэдрэмжийг даван туулсныхаа эцэст тэд Төр засаг, хотын захиргааныхныг  шийдвэртэй алхам хийхийг шаардахаас чухал нэг асуудал буйг олж харжээ. Тэр нь  эрүүл иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг өөрчлөх шаардлага.


      Нийгэм тэр чигтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байгаа чигээр нь хүлээн авч, хүндэтгэн үздэг болоогүй цагт асуудал өөрчлөгдөхгүй гэж тэд үзсэн байна.


       Уншигч та бүхэн дараах сонирхолтой дүрс бичлэгүүдийн таагүй хэсгүүдээс “өөрийгөө” олж харсан бол, тэдгээр оюутнуудын дэвшүүлж буй энгийн хэрнээ үр дүнтэй хэд, хэдэн шинэлэг санаачлага, уриалгыг нь ч мөн хүлээн авах талаар бодоод үзээрэй. Басхүү, нийгмийн дадлагаа сонирхолтой байдлаар гүйцэтгэх хүсэлд автсан оюутан охидын төсөөлөл энэхүү туршилтынх нь дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай.


М.АНУНДАРЬ: ТЭДЭНД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДААР ЯВАХ ОРЧИН АЛГА

 

Э.ЖАВЗАН: ОДОО БОЛТОЛ ТЭДНИЙГ "ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ" ШИГ ҮЗСЭН ХЭВЭЭР БАЙНА

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /103.26.195.107/

2017-12-05 09:16

Hamgiin gol berhsheel niigmiin handlaga bdag yum, ohin maani oyun uhaan hel yarianii hotsrogdoltoi angiin huhduud, bagsh naraas ireh handlaga ohin bolon etseg ehed ni uneheer hundreltei bdag. Iim ajil hiij niugmiin handlagiig uurchluhud huvi nemer oruulj bgaa edgeer oyutnuud bagsh nart mash ih bayrlalaa

Хариулах 0 6

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.