Гадаад дахь монголчуудын саналыг энэ сарын 26-нд тоолно

2017-06-12 12:39
Гадаад дахь монголчуудын саналыг энэ сарын 26-нд тоолно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн хилийн чанад дахь 7209 иргэн энэ сарын 10,11-ний өдрүүдэд өөрсдийн бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газруудад тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өглөө.

 

Улаанбаатарын цагаар зургадугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагийн байдлаар салбар комиссуудаас авсан мэдээллээр саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7209 сонгогчоос 3217 сонгогч буюу 44.6 хувь нь саналаа өгсөн байна.

 

Цагийн зөрүүний улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комиссын санал авах ажиллагаа хамгийн сүүлд буюу энэ сарын 12-ны өдрийн 13.00 цагт дууссанаар энэ удаагийн хилийн чанад дахь санал авах ажиллагаа дуусах юм.

 

Сонгуулийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо гадаадад саналаа өгсөн иргэдийн саналыг тоолох ажиллагааг өөрийн байрандаа 2017 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагт хийж эхлэх юм.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.