Форбес: 2017 оны хамгийн өндөр орлоготой уран бүтээлчид

2017-12-09 11:10

Америкийн Forbes сэтгүүл жил бүр гаргадаг, оны хамгийн ашиг орлоготой дуучид, хөгжимчдийн жагсаалтыг гаргажээ.

 

 Diddy

 

2017 оны орлого: 130 сая ам.доллар

        Diddy гол орлогоо  Bad Boy Family Reunion Tour нэртэй дэлхийгээр тойрон аялах тоглолт,  Ciroc архины сурталчилгаа болон Sean John гэх өөрийн нэрийн хувцасны коллекцоос олжээ.


        “Би энгийн л нэг хүн. Анх 12 настайгаасаа бизнесд хөл тавьсан. Би сонин тарааж, бензин түгээгүүрийн газарт ажиллаж байлаа. Тэр бүү хэл стилистээр ч ажиллаж байсан. Би энэ урлагийн ертөнцөд ойр байхын тулд бүхнийг хийсэн юм” хэмээн тэрбээр ярьж байв.

 

 

 Бейонсе


2017 оны орлого: 105 сая ам.доллар


        Дуучин бүсгүй Lemonade цомгоо танилцуулан Formation World Tour гэх дэлхийгээр тойрон аялж тоглолт хийснээр 700 сая гаруй ам.долларын орлого олсны дээр, өнгөрч буй жилд өөр олон уран бүтээл дээр ажилласнаар энэ жил орлогоороо хоёрдугаарт жагсчээ.

 

 

Drake


2017 оны орлого: 94 сая ам.доллар


       Канадын рэпчин стримингийн үйлчилгээ болон Boy Meets World Tour аялан тоглолтоос гол орлогоо олжээ.

 


 

The Weeknd

2017 оны орлого: 92 сая ам.доллар


        Стримингийн үйлчилгээнээс гол орлогоо олсон дараагийн хүн нь Канадын дуучин байлаа. Түүнчлэн аялан тоглолтынхоо төлөө авсан шагнал нь ч жагсаалтын 4 дүгээрт бичигдэхэд нөлөөлжээ.

 


 

Coldplay

2017 оны орлого:88 сая ам.доллар


      A Head Full of Dreams  аялан тоглолтын хүрээнд тоглолт тус бүрээсээ 5 сая ам долларын орлого олжээ. Британийн рок хамтлагийн оршин тогтнох хугацаанд энэ орлого нь хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.


 

 

Guns N' Roses

2017 оны орлого:84 сая ам.доллар


        Америкийн хард рок хамтлаг 1985 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд энэ жил 5 тивээр аялан тоглолт хийж Форбесын жагсаалтын 6 дугаарт бичигдэж чаджээ.


 

Жастин Бибер

 

2017 оны орлого:83,5 сая ам.доллар
           

         2017 онд Канадын дуучин Жастин Бибер 105 удаа амьд тоглолт хийж, мөн Кэлвин Клайны сурталчилгааны ажилд оролцон, нийтдээ 83,5 сая ам.доллар олсон байна.

 


 

Брюс Спрингстин

2017 оны орлого: 75 сая ам.доллар


        2017 оны есдүгээр сард хэвлүүлсэн Born to run  гэх дурсамж нь түүнд 10 сая ам.долларын орлого авчирсан бол үлдсэн орлогоо Chapter and Verse цомгоосоо олсон байна.

 

 

Адель

2017 оны орлого:69 сая ам.доллар


     Өнгөрсөн жил Британийн дуучин 80,5 сая ам.долларын орлоготойгоор Форбесын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан бол энэ жил орлого нь буурч, 9 дүгээр байранд бичигдсэн байна.

 

 

Metallica

2017 оны орлого: 66,5 сая ам.доллар


         2017 онд энэ хамтлаг WorldWired global tour аялан тоглолтоороо гол орлогоо олсон бөгөөд дэлхийг тойрон аялах энэ тоглолт нь 2018 оны хавар хүртэл үргэлжлэх юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.