Буйлнаас яагаад цус гардаг вэ?

2017-12-09 15:42


Заримдаа шүдээ угаах, шүдний завсрыг утсаар цэвэрлэж байх үед, буйлнаас цус гарах нь бий. Энэ үед цус яг хаанаас гарч байгааг эхлээд мэдэх нь чухал. Учир нь буйлнаас хэр их хэмжээтэй болон яг хаанаас нь цус гарч байгаагаас шалтгаалан амны хөндий эсвэл эрүүл мэндийн ямар нэг асуудал байгаа эсэхийг мэдэж болдог


Буйлнаас яагаад цус гардаг вэ?

 

 

Хэрэв зөвхөн шүдээ угаахад л буйлнаас цус гарч байгаа бол хэд хэдэн шалтгаантай. Үүнд:


Буйл үрэвссэн үед: Ихэвчлэн амны хөндийн эрүүл ахуйг хангаагүй, шүдээ угаахгүй байх үед буйл хэт мэдрэгшин, шүдээ угаахад цус гарч болно.


Гадны нөлөөний үед: Ширүүн үстэй сойзоор шүдээ угаах, хатуу зүйлд цохих гэх мэт…\


Зарим өвчлөлийн үед: Зүрх судасны архаг хууч өвчлөл, чихрийн шижин, витамин К, С дутагдах үед буйлнаас цус гардаг.


Буйлнаас цус гарах үед юу хийх вэ?


Хэрэв таны буйлнаас шүдээ угаах бүрт цус гарч байвал, цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Энэ үед шарлага болон хэд хэдэн физик эмчилгээг хийж болно. Хэрэв таны шүдний байдал тийм ч хүнд биш, хөнгөн бол уух шаардлагатай эмийг бичиж өгөх юм. Буйлнаас цус гарах нь ихэвчлэн амны хөндийн үрэвслээс шалтгаалдаг. Тиймээс та энэ үед амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.

 

Гэртээ хэрэгжүүлж болох арга хэмжээ


Хэрэв таны буйлнаас нэг их цус гарахгүй, зөвхөн сойзоор хөндөхөд бага хэмжээний цус шүүрч байвал, гэрийн нөхцөлд эмчилж болдог.


Амаа зайлах: Ингэснээр аман дахь нян, бактерууд устаж, үрэвсүүлэхгүй


Халдварын эсрэг бодис: Энэ нь шахмал болон шингэн хэлбэрээр байдаг. Тус бодисыг 10 хүртэлх хоногийн хугацаанд хэрэглэснээр, буйлнаас дахин цус гарахгүй.


Антибиотик уух: Энэ нь нян үүсгэгчийг устгаж, үрэвслийг намдаах болно.

 

Буйл үрэвсүүлэхгүй шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

 

 

Шүдний сойзыг сонгохдоо тухайн хүний шүд, буйлны мэдрэг байдал, үрэвсэл, шүдний эгнээ хэлбэр, хэмжээ, насны онцлог зэргийг харгалзах хэрэгтэй. Сойзны үсний хатуулаг чанараар нь:

 

  • Хатуу (хиймэл шүдэнд зориулсан)
  • Дунд (энгийн буйл, шүд)
  • Зөөлөн (буйл үрэвссэн үед)

 

Анхаарах зүйлс:

 

 

  • Шүдээ угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд зайлж, цэвэрлэнэ.
  • Сойзыг хуурай газар босоо байрлалаар, бусад хүний сойзтой шүргэлцэхгүйгээр зайтай байлгана. Учир нь сойзыг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойзруу нян дамжих нөхцөл бүрддэг.
  • Шүдний сойзыг гурваас дээш сар хэрэглэж болохгүй. Илүү урт хугацаагаар хэрэглэсэн сойз элдэв халдвар тээгч болдог.
  • Хэрэв сойзны үс арзайсан бол хугацаа харгалзахгүйгээр солих шаардлагатай.

 

Буйлны өрөвслөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

  • Шүдээ өөрт тохирсон, зөв сойзоор тогтмол угаах
  • Шүдний утас ашиглан, шүдэн завсар үлдсэн мах, хоолны үлдэгдлийг цэвэрлэх
  • Хэрэв шүдний аппарадтай бол зориулалтын сойзоор шүдээ угааж, амаа шингэн уусмалаар тогтмол зайлах хэрэгтэй.
  • Хэлээр дамжин элдэв нян биед шингэдэг тул, шүдээ угаахын зэрэгцээ хэлээ ч мөн цэвэрлэхээ мартаж болохгүй.

 

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үг байдаг тул, та бүхэн амны хөндийн эрүүл мэнддээ сайтар анхаарч байгаарай!

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.