Туркийн жүжигчин дүр хуваарилалтаас болж найруулагчаа хөнөөжээ 

2017-12-13 15:21


  Туркийн Стамбул хотод нэр найруулагч, 58 настай  Мустафа Кемаль Узуны амь насыг бүрэлгэжээ.



 

    Тэрбээр уран бүтээлийн замналаа эхлэснээс хойш 49 бүрэн хэмжээний кино болон телевизийн цуврал кино бүтээсэн, олон улсын хэд хэдэн шагнал хүртэж байсан юм. 


  Найруулагчийн аминд хүрсэн хэрэг Стамбулын Шиле дүүрэгт 12 дугаар сарын 10-нд шилжих шөнө гарчээ. Эх сурвалжийн дамжуулснаар Узуны биед олон тооны мэсийн шарх илэрсний дээр толгойг нь бейсболын цохиураар хагалсан байсан гэнэ. 


  Найруулагчийн гэрээс түүний түрийвч, гар утас алдагдсны дээр гэмт хэрэгтэн машиныг нь мөн хулгайлсан байжээ. Цагдаагийнхан ажиглалтын камерын бичлэг үзсний дараа сэжигтнийг тогтоон, улмаар сэжигтнийг хэдэн цагийн дараа баривчилсан байна. Сэжигтэнд үзлэг хийхэд халааснаас нь найруулагчийн гар утас гарч иржээ. 


  Гэмт хэрэгтний мэдээлснээр тэрбээр Узун найруулагчийн нэгэн олон ангит кинонд олны хэсэгт тоглож байсан гэнэ. Тэд 12 дугаар сарын 9-ний өдөр уулзан кофе ууж, дараа нь зоогийн газарт хооллоцгоожээ. Улмаар тэд Узуны гэрт очин согтууруулах ундаа уусан байна. Тэд дараагийн кино төслийн талаар ярилцан, найруулагч дүр оноолтын талаар ярилцаж эхлэхэд тэд маргалдан, гэмт этгээд найруулагчийг хутгалж, толгойг нь бейсболын цохиураар цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.