Форбес: 2017 оны хэт өндөр үнэлгээтэй эрэгтэй жүжигчид 

2017-12-15 23:00


 Форбес сэтгүүл хамгийн өндөр үнэлгээтэй эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг ээлжит ёсоороо гаргажээ. Энэ жилийн тухайд хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчнээр Марк Уолберг тодорсон байна. 


  Жагсаалтыг гаргахын тулд Форбес сэтгүүлийнхэн 2017 оны зургаадугаар сарын нэгнээс өмнө дэлгэцнээ гарсан хамгийн сүүлийн гурван уран бүтээлийнх нь амжилтыг харгалзсан байна. 



1. МАРК УОЛБЕРГ


  Ихээхэн хэмжээний урьдчилгаа хөлсний ачаар Марк Уолберг энэ жил 68 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Түүний түрийвч түнтийсэн ч кино студи орлого олсонгүй. Учир нь түүний 68 саяын орлого Бостоны марафон дээр болсон алан хядах ажиллагааны тухай гарах “Эх орончийн өдөр” киноны орлогоос ч давжээ. Түүнчлэн Уолбергийн тоглосон “Гүний усны хаяа” драмыг хийсэн уран бүтээлчид мөн л амаа барих дээрээ тулсан байна. Учир нь энэ кино 110 сая ам.долларын орлого арай хийж олсон бол жүжигчинд төлсөн цалин хэт өндөр байсан гэнэ. 


2. КРИСТИАН БЕЙЛ


 Үнэлгээ нь өндөрдсөн эрэгтэй жүжигчдийн жагсаалтын хоёрдугаарт Кристиан Бейл бичигджээ. Армянчуудыг үй олноор хөнөөсөн үйл явдлын тухай “Амлалт” кино төсвийнхөө ердөө 11 хувийг олж, энэ жилийн Холливудын хамгийн муу кинонуудын нэг болсон юм. Тодруулбал, 90 сая ам.доллараар бүтсэн энэ кино ердөө 8 сая ам.долларын орлого олжээ. 


3. ЧЕННИНГ ТАТУМ


 Хэт өндрөөр үнэлэгдсэн ч кино нь “нэг л явж өгөөгүй” жүжигчдийн жагсаалтын гуравдугаарт Холливудын сайхан залуусын нэг Чэннинг оржээ. Түүний тоглосон “Логаны амжилт” кино 29 сая ам.доллараар бүтэж, ердөө 46.7 сая ам долларын орлого олсон байна. Түүнчлэн Жорж Клунитэй хамтран тоглосон “Цезарь мандтугай” кино ч амжилттай киноны жагсаалтанд багтаагүй гэнэ. 


4. ДЭНЗИЛ ВАШИНГТОН

 
  Жүжигчин өөрт нь төлсөн доллар бүрийн хариуд 10.4 ам.долларын орлого авчиржээ. Түүний хамгийн сүүлд тоглосон, бейсболчин байгаад Питтсбургийн гудамжинд хог түүж, өнгөрсөн зууны тавиад оны үеийн Америк дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулж буй африк гаралтай америк эрийн тухай “Хашаа” киног АНУ-д шүүмжлээгчид сайнаар үнэлж байлаа. Гэсэн ч олон улсын дэлгэцнээ гарсан ч хангалттай орлого олж чадаагүй байна. 


5. БРЭД ПИТТ


  Улирч буй онд эхнэр Анжелина Жолигоосоо салж, гэр бүлээ цуцлуулан дуулианы эзэн болж явсан Брэд Питтэд энэ хямрал нь уран бүтээлд нь нөлөөлсөн бололтой.

  “Холбоотнууд” кинонд тоглохдоо зураг авалтын үеэр Францын жүжигчин Марийон Котийяртай учир ургуулаад амжсан гэсэн дуулианд өртөж байснаас биш энэ кино нь амжилтаараа шуугиулсангүй. Энэ кино 85 сая ам.доллараар бүтсэн ч 119.5 сая ам.долларын орлого олжээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.