Улсын филармони 45 нас хүрлээ

2017-12-16 11:33

      Улсын филармонийн 45 жилийн ойн тоглолт /2017.12.15/ болж өндөрлөлөө. Тоглолтонд өөр өөр, төрөл жанр, дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй гаруй уран бүтээлч нэгэн тайзнаа цугларсанаас улсын филармонийн симфони найрал хөгжим, “Баянмонгол” жазз найрал хөгжим, Морин хуурын чуулгын оролцов.

 

         Мөн филармонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү, урилгаар ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Ш.Наранчимэг /СТА/, Б.Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун /МУУГЗ/, Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн /СТА/ нар ая дуугаа өргөсөн юм.


          Энд нэмэхэд, Улсын филармони 1972 онд концертийн байгууллагуудыг төвлөрүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор байгуулагдсан ба тус оны 10 дугаар сарын 25-нд Улсын хөгжимт драматик /дуурь бүжгийн/ театрт нээлтийн тоглолтоо хийж байсан түүхтэй.


       Харин өнөөдөр бүрэлдэхүүндээ Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчдийг багтаасан “өнөр бүл” болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.