“Miss & Mrs Asian Noble Queen International” тэмцээний ялагчаар МОНГОЛ бүсгүй тодорлоо 

2017-12-23 13:04


  “Miss & Mrs Asian Noble Queen International” олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн Мьянмар улсын Янгон хотод 12 дугаар сарын 22-ний өдөр өндөрлөж, ялагчаа тодрууллаа. 




  Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд 30 орны гоо бүсгүй оролцжээ. Харин манай улсыг төлөөлөн  "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Н.Мишээлт оролцсон юм. Тэмцээний дүнгээр Монголын гоо бүсгүй Н.Мишээлт ялагч болж тэргүүн байрын титмийг хүртлээ.  2016 онд энэ тэмцээнд мөн л Монгол ялалт байгуулж, загвар өмсөгч С.Сарнай Азийн хатан хааны титмийг тэргүүндээ залж байв. 

 

  Энд дуулгахад, Н.Мишээлт МУИС-ийн хоёрдугаар дамжаанд суралцахын зэрэгцээ "Монгол модель" агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг. Өнгөрсөн жил “Манжуурын сайхан бүсгүй” тэмцээний ялагчаар тодорч байсан тэрбээр 2013 оноос загварын тайзнаа хүч үзэх болж, 2014 онд “Үнсгэлжин” тэмцээний тэргүүн байрыг эзэлж байжээ. 

 

  Улмаар 2015 онд Францын Ростанг брэндийн нүүр царайгаар шалгарч, Английн "Fashion-One" Телевизийн модель болж Филиппин улсад болсон Иогийн цуврал хичээлийн моделиор ажиллаж байсан юм. 


  Загвар өмсөгчөөр ажиллахын зэрэгцээ бусад улсын гоо бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, Өвөр Монголд 2016 онд болсон “Монгол туургатан мисс” тэмцээний тэргүүн байр, мөн онд Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол туургатан мисс” тэмцээнд “Мисс-модель” –оор тодорч байв. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.