Ахмад хилчид “Буриад бөх” үзэж, Буриадын хамбад бараалхав

2017-12-26 14:42


  Буддын шашинт Буриад улсад Бандид хамба ламын тогтолцоо үүссэний 250 жилийн ойд зариулсан өсвөр үеийнхний уламжлалт “Буриад бөх” олон улсын тэмцээн энэ сарын  24-ний өдөр  ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод зохион байгуулагдлаа.


  Бүх Оросын Буддын шашинтны тэргүүн,  Буриадын XXIV их хамба Дамба Аюшеевийн тэргүүлдэг Буриад улсын шашны төвөөс үндэснийхээ зан заншил, уламжлалыг сэргээн хөгжүүлэх талаар олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Эдгээр арга хэмжээнүүдийн нэг нь Буриад үндэсний бөхийн барилдаан юм.

 

  Энэ удаагийн тэмцээнийг Хиагтын аймагт тодорсон II Бандид хамба лам Содномпил Хэтэрхэевийн нэрэмжит болгон, ийнхүү Хиагт хотод зохион байгууллаа.


 Буриад улсад үндэснийхээ шашин соёл, зан заншил, биеийн тамир, спорт тэр дундаа үндэснийхээ барилдааныг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг байна. Тиймдээ ч өсвөр үеийнхний дунда зохион байгуулсан бөхийн тэмцээнийг ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Алексей Цыденов, Соёлын яамны сайд, бүх аймгийн дарга нар, Их хурлын гишүүд  үзэж сонирхохоор хүрэлцэн иржээ. Түүнчлэн хөрш Монгол улсын Сэлэнгэ, Орхон аймгийн төлөөлөгчид энэ арга хэмжээнд урилгаар оролцсон юм.  Тодруулбал, Буриад улсын урилгаар очсон Монголын ахмад хилчдийг Буриадын XXIV их хамба Дамба Аюушеев тусгайлан хүлээн авч,  адис хүртээж,  дурсгалын зураг татуулжээ.   

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.