Байгаль эхэд тулгамдсан асуудлууд гэрэл зурагчдын дуранд ...

2017-12-30 12:57

"Оны шилдэг байгаль орчны зурагчин" олон улсын гэрэл зургийн тэмцээний шүүгчид энэ жилийн ялагчдыг зарлалаа. Хүмүүсийг ухааруулах, байгаль орчинд анхаарал хандуулах, олон үгийг орлохуйц гайхалтай гэрэл зургууд энэ онд өрсөлдсөн байна.  Эдгээр зургуудаас онцлох гэрэл зургуудыг РИА НОВОСТИ агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

  “Карачигийн онгон байгаль” зургаараа гэрэл зурагчин Үмэр Хасан “Шилдэг залуу гэрэл зурагчин” нэр төрлийн ялагч болжээ. 

 

 

  “Борооны улирлын дараа” гэрэл зургаараа гэрэл зурагчин Ллойд Эриксон Кастро Родригез “Гар утсаар авсан зураг” төрөлд ялалт байгуулжээ. Энэ зургийг Филиппинийн Пампанга мужийн Лусон арал дээр хийжээ. 

 

 

Жихуа Гуо зурагчин “Уулзвар дээрх вальс” гэрэл зургаа Хятадын Гуандун мужид авчээ. 

 

 

 “Өөрчлөгдөн буй Африк 3” гэрэл зургийг Жоерг Боэтлинг зурагчин Буркина-Фасод авчээ. Энд толинуудыг ашиглан цагаан будааны тээрмийг ажиллуулах эрчим хүчийг цуглуулж байна. 

 

 

Магдалена Зелевскагийн авсан “Дэни хүү” зураг дээр Индонезийн Папуа мужийн хүү дүрслэгджээ. 

 

  “Кайярын шатаж буй газрын тосны талбай” нэртэй гэрэл зургийг Алессандро Рота гэрэл зурагчин 2016 оны 10 дугаар сарын 31-нд Иракд авчээ. Энэ үед Исламын улсын дайчид ухрахаасаа өмнө газрын тосны ордуудын нэгийг шатаасан юм. 

 

 

 “Хятадын өвөрмөц гэрийн тэжээмэл амьтад 3” гэрэл зургийг Шон Галлахер Бээжин хотын төвд авчээ. Гэрэл зураг дээр 53 настай Лю Фэний гэрт байх бах дүрслэгджээ. 

 

 

Проноб Гош “Бангладешийн ган”

 

 

Сужан Саркар “Цагаан будаа тариалалт”. Энэ зургийг хөдөө аж ахуй нь уснаас хүчтэй хамаардаг Энэтхэгийн цагаан будааны талбайд авчээ. 

 

 

Юрий Притикс “Намар ирсэн нь”. 

 

 

“Жаргалтай шувуухай” нэртэй энэ гэрэл зургийг зурагчин Эмили Криттин Швейцарын Леман нуурын эрэг дээрээс олдсон хуванцар хаягдлуудыг эвлүүлэн авчээ. 

 

 

 Аниндя Фани “Сургууль хүрэх зам”. Энэ зургийг Өмнөд Бенгалд авчээ. Борооны улирлоын дараа Бенгалын цутгалангийн түвшин нэмэгдсний улмаас олон зуун хүн орон гэрээ орхиж, хуурай газар маш бага үлддэг байна. 

 

 Жэйми Рожо “ Цасан дээрх эрвээхий”. 2016 оны гуравдугаар сард Төв Мексикийн ууланд гэнэтийн хүчтэй цасан шамарга болсны улмаас тухайн үед АНУ, Канадруу буцан нисэх гэж байсан олон сая эрвээхий хөлджээ. 

 

 

  Рубин Салдаго “Нарны хөрөг Мехико 05”. Гэрэл зураг дээр 66 настай Фаустина Флорес Карранса болон түүний нөхөр 63 насай Хуан Астудильо Иисус нар  байх бөгөөд тэдний гэр нарны эрчим хүчний ачаар анх удаа цахилгаан эрчим хүчтэй болжээ.   

 

Матжаз Кривик “Латин Америкийн ил судлууд”

 

 

 Сохэл Парвэз “Амьдралын ус”. 

 

 

Хуин Ту “Бидэнд ногоон зүйл хэрэгтэй” гэсэн зургаараа Хонгконгийн хязгаарлагдмал орон зайд амьдарч буй хүмүүс байгалийн талаар бодох ёстой гэдэгт анхаарал хандуулахыг хүсчээ. 

 

 

  2017 оны тэмцээний ялагчаар “Хог түүн амин зуулгаа залгуулах охины нүдэнд гийсэн найдвар” нэртэй зураг тодорчээ. Энэ зургийг Вьетнамын гэрэл зурагчин Нгуен Линх авсан байна. Хог түүн амин зуулгаа залгуулах ээж, охин хоёрын зургийг Вьетнамын Кон Тума хотод авчээ. 

 

 

  Гэрэл зурагчин Жосэ Луис Родригезийн “Амьдралын төлөөх нислэг” зураг “Цаг уурын өөрчлөлт” нэр төрөлд ялагч болжээ. Гэрэл зураг дээр олон тооны үйлдвэр, түүний наана хоол тэжээлээ олохоор чармайж буй шувуу дүрслэгдсэн байна.

 

Ражу Гошийн “Тэмцэл” гэрэл зураг “Хүний үйл ажиллагааны  орчин” нэр төрөлд ялжээ. Энэ зургийг борооны улирлын дараа усанд автсан, Баруун Бенгалын ядуусын хороололд авсан байна. 
 
 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.