Шинжлэх ухааны шилдэг НАЙМАН нээлт –2017

2018-01-01 19:40

     Википедиа цахим мэдээллийн санд бүртгэгдсэн шинжлэх ухааны 2017 оны шилдэг нээлтүүдээс “Эх сурвалж” агентлаг шилдэг наймыг нэрлэж байна. Нээлтүүдийг шигшихдээ бид хүн төрөлхтний нийгмийн хөгжил, эрүүл мэнд, байгаль хамгаалалд оруулж буй шууд ач холбогдлыг харгалзан үзлээ.




 

1-р сарын 18


Харвардын эрдэмтэд зүрхийг бүрхэн хэвийн цохилох боломж олгох “зөөлөн робот” зохион бүтээв. Энэ нь зүрхний хэм алдалттай өвчтөнүүдийн эмчилгээнд чухал ач холбогдолтой нээлт боллоо.

 

 

1-р сарын 23


Судлаачид 3D хэвлэгч машинаар анх удаа хүний хиймэл арьс гаргаж авсан нь жинхэнэ арьс мэт төгс бүтэцтэй болжээ.

 

 

1-р сарын 26


Харвардын эрдэмтэд “металл устөрөгч” гаргаж авав. Зуу шахам жилийн өмнө онолын хувьд батлагдсан боловч туршилтаар батлах боломж бүрдээгүй байсан юм. Металл устөрөгч гарган авснаар цахилгаан дамжуулалтыг ямар ч алдагдалгүйгээр хийх боломж бүрдсэн тул энэ төрлийн технологийн дэвшилд чухал нээлт болов.

 

 

3-р сарын 1


Канадын Кэбэк орчмын тэнгисээс судлаачид амьдралын хамгийн эртний хэлбэр байж болзошгүй микро организм илрүүлжээ. Тэдний таамаглаж байгаагаар энэ нь одоогоос 4,28 тэрбум жилийн өмнөх амьд биет аж. Дэлхий одоогоос 4,54 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг.

 

 

4-р сарын 13


Калифорний Их сургууль хуурай агаараас ус гаргах төхөөрөмж бүтээжээ. Агаарын чийгшил 20-30 хувьтай байхад 12 цагийн дотор тус төхөөрөмж 2,8 литр ус гарган авч чаддаг.

 

 

 

 

4-р сарын 24


Хамгийн удаан хугацаанд задардаг бат бөх полиэлилен буюу хуванцарыг идэж задалдаг авгалдай нээсэн. Энэ авгалдай дэлхий дахинд нүүрлээд байгаа полиэтилен хог хаягдын асуудлыг шийдвэрлэх найдвартай арга зам байх боломжтой хэмээн эрдэмтэд үзэж буй.

 

 

5-р сарын 1


АНУ-ын Юта мужийн Их сургууль мэс ажилбарыг гайхалтай хурдан гүйцэтгэх робот систем зохион бүтээлээ. Энэ системийн тусламжтайгаар тархины нээлттэй хагалгааг 15 дахин хурдасгаж, хоёр цагт хийх ажилбарыг ердөө 2,5 минутад гүйцэтгэх боломжтой болов.

 

 

11-р сарын 17


Элон Маскийн компани анхны электрон, өөрөө тохируулагч системтэй Тесла Семи хэмээх хүнд оврын автомашин, спортын Тесла Роадстер автомашиныхаа сайжруулсан хувилбарыг танилцуулав. 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.