"Никитон"-ы гитарчин асан Д.Саруулсайхан таалал төгсчээ

2018-01-02 08:36

    Монголын рок хөгжмийн авьяаслаг гитарчдын нэг, Соёлын тэргүүний ажилтан Доржийн Саруулсайхан 2018 оны нэгдүгээр сарын 1-ний үүрийн 05:00 цагт БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөххотод зүрхний шигдээс өвчнөөр таалал төгсчээ. 




    Д.Саруулсайхан нь Монголын рок хөгжмийн ууган хамтлагуудын түүчээ болох "Чингис хаан" хамтлаг болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн "Никитон" хамтлагийн анхны гишүүдийн нэг байв. Тэрбээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг Өвөрмонгол улсад ажиллаж, амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан юм. Хөх хотод ажиллаж байхдаа Өвөрмонголын "Чоно" хамтлаг болон алдарт дуучин С.Тэнгэртэй хамтран уран бүтээл туурвиж байжээ.

    Та энх амгалан тайван нойрсоорой. Гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.