Мал бүхий иргэдийг хотоос гаргана

2018-01-09 12:04

        Дархан сумын мал бүхий иргэдийг  хотоос гаргана. Тодруулбал, ирэх долоодугаар сарын 1-нээс эхний ээлжинд Дархан сумын 5, 6, 7, 8, 15-р баг, дараагийн ээлжинд 1, 2, 3-р багийн мал бүхий иргэдийг гаргахаар төлөвлөжээ.

   

      Ингэснээр хотын ногоон байгууламж руу мал орж сүйтгэдэг байдлыг арилгах, бэлчээргүйгээс хог хаягдлаар хооллосон малын мах, сүүгээр дамжин хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, мал, амьтны гоц халдварт өвчин гарч онц байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал ач холбогдолтой  гэж  томилогдсон ажлын албаны хүмүүс үзэж байна.


      Зөвхөн 2017 оны байдлаар гэхэд хотын ногоон бүсэд мал орсноос 28 сая төгрөгийн хохирол учирсан байна. Иймээс мал бүхий иргэдийг тог цахилгаанд холбогдсон тусгайлан төлөвлөсөн газарт нүүлгэхээр төлөвлөн холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.


      Энд нэмэхэд, Дархан сумын иргэдийг малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын доторх ногоон байгууламж, эд хөрөнгийг хамгаалах, гэр хорооллын бүсэд байгаа мал, туслах аж ахуйг хотын төвөөс гаргах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.