13 настай охины цогцсыг дахин шинжилгээнд оруулна

2018-01-10 17:42

13 настай охин амь насаа алдсан хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд нэгдүгээр сарын 11-нд буюу пүрэв гарагт болно.  

 

 

Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай А гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн сарын 22-нд гэрээсээ гарсан байдаг. Ингээд ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон ажээ. Талийгаач охин ээж дээрээ очихоор гэрээсээ гараад явж байхад нь хөрш айлын 18 настай А гэгч тааралдаж, гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан орсон гэнэ. Ингээд 18 настай А, 20 настай Ж нар талийгаач охинд архи уулгаж согтоосон гэх мэдээлэл бий. Энэ талаар өөр эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А, Ж нар талийгаач охинд хүчээр архи уулгасан байж болзошгүй байгаа гэнэ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач охин ямар шалтгаанаар амь насаа алдсан талаар дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан байна гэх дүгнэлт гаргаад байсан юм.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.