Рики Мартинаас хөвгүүд нь “Яагаад хоёр аавтай юм бэ?” гэж асуух үед...

2018-01-13 10:52

Алдарт дуучин Рики Мартиныг бид “Livin’ La Vida Loca” дуугаар нь илүү сайн мэддэг. Тэрээр ижил хүйстэн бөгөөд Жуан Иосеф гэгч залуутай сүй тавьсан. Тэд тээгч эхээс Маттео, Валентино гэдэг хоёр ихэр хүүтэй. 


Тэдний гэр бүлийнхээ зургийг ил тод нийтлэн илэн далангүй байгаа нь эргээд ямар нэг эвгүй байдал үүсгэдэг эсэх талаарх сэтгүүлчийн асуултанд тэрээр “Олон хүн яагаад хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа сэтгүүлийн нүүрэнд хүртэл гаргадаг юм бэ гэж асуудаг. Би гэр бүлийнхээ байдлыг энгийн зүйл гэдгийг илэрхийлэхийг хүсдэг гэдгээ л хэлдэг” гэжээ. Нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс намайг болон гэр бүлийг минь хараад нэг их содон сонин зүйл биш мэт хардаг болоосой гэж хүсч байна. Энэ миний ч, хүүхдүүдийн маань ч зорилго.

 

Хүүхдүүд маань надаас “Яагаад хоёр аавтай байгаа юм бэ?” гэж асуух үед би “Бид орчин үеийн л нэг төрлийн гэр бүл. Энэ бол эрх чөлөөний гайхалтай сайхан мэдрэмж” гэж хариулдаг” хэмээн ярьжээ.


Өнгөрсөн долоо хоногт болсон “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Рики Мартин дахин дөрвөн ихэр /8 хүүхэд/-тэй болж улам өнөр өтгөн гэр бүлтэй болох хүсэлтэй байгаагаа хэлжээ.  Гэвч тэр ажил ихтэй, мөн хуриманд бэлтгэх зэрэг хийхээр төлөвлөсөн маш их зүйлсийг цэгцлэх хэрэгтэй байгаа учраас хойшлуулсан гэнэ.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.