Б.Чимидийн нэрэмжит шагналыг С.Нарангэрэл хүртлээ

2018-01-13 13:27

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлал тогтсон.

 

Уг шагналыг 2014 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жилийн шагналыг академич, доктор, профессор С.Нарангэрэлд олголоо.

 

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал нь түүний Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх,үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.