Монгол циркчид дахин АЛТАН ЦОМ хүртлээ

2018-01-15 11:17


    Монголын үндэсний циркийн жүжигчид Унгар улсын Будапешт хотноо энэ сарын 14-нд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, алтан цомын эзэд болжээ.



 

    Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Т.Номуунбаатар ахлагчтай циркийн жүжигчид нийт 20 орны 168 жүжигчинтэй ур чадвараараа өрсөлдсөн байна. Монголын циркчдийн хувьд олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс сүүлийн гурван жилийн дотор нэг мөнгөн цом, зургаан алтан цом, хоёр гран при цомыг эх орондоо авчраад байгаа аж.

    Энд нэмэхэд: Монгол Улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр 2012 оноос эхлэн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирч байсан бөгөөд тэдний амжилтын буухиаг амжилттай үргэлжлүүлсээр байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.